001

488 67 5
                                    

Шин овогт өнөөдөр ихээхэн шуугиантай байлаа. Учир нь тэдний  3-р авхай  Хэрёнд Бён овогтынхоос сүйн санал иржээ.

Гэвч том эзэгтэй ихэд уурлан "Ноёнтон та бодлогогүй юм! Бён овогт хэдий хоёрдугаар зэргийн түшмэлийн гэр бүл ч тэдний ван яавч олигтой нэгэн биш. Архи дарсанд хөлчүүрхэж дууч эмсийн хүрээлэнд амьдардаг нэр нүүрээ барсан хүнд өөрийн цэцэг шиг  охиноо өгнө гэнээ? Намайг үхсэн хойно л Ёныг минь тэр хүнтэй ураг барилдуулаарай" гэж мэнчийтэл улайсаар хашгичаж өгөв.

"Эхнэр чи сайтар тунгаа, манайх шиг зэрэг доор түшмэлийн өргөөнд цэргийн яамны сайдын хүү хүргэн болъё гэлээ. Чи юунд дургүйлхэнэ вэ. Ирээдүйгээ бодоод зүгээр л саналыг нь хүлээгээд авцгаая. Тэгээд ч одоогийн хаанд үйлчилдэг түшмэл шүү дээ" хэмээн аргадангуй Шин ноён хэлсэнд
" Чамд нэр алдар эд хөрөнгө харагдаад миний охины ирээдүй харагдахгүй байна уу? Энэ өргөөний охид тийм их илүүд гарсан юм бол чи яагаад 6-р охиныг тэднийд санал болгоогүй юм? Яасан нас барсан хайртай татварын чинь охин болохоор уу? Чи одоо ч мартаагүй тийм үү!"

6-р авхайгийн ээж ноёны бага татвар байсан ба тэр жил их тахал гарах үеэр сүмд залбирал үйлдэж явахдаа халдвар аван, том эзэгтэйн тушаалаар орхигдсон өргөөнд хаягдаж өвчинөө даалгүй хорвоог орхисон юм.

"Үгүй чи чинь юу ярина вэ. Исү насанд хүрээгүй одоо ч балчир хэвээрээ байна...дөнгөж 15тай шүү дээ." гэж гараа савчуулахад
"Өвөл гэхэд 16 нас хүрч гэрлэх нас нь болно. Тэр үед түүнийг ураг барилдуулахад асуудал байхгүй. Би том охиноо яасан ч өгөхгүй. Өөр ярих зүйл үлдсэнгүй" гэсээр хүнд алхалан өргөөнөөс гарч одлоо. Шин ноён араас нь бодлогоширон хоцров.

Аньпин өргөө

Цас шиг цагаан царай, интоорын ягаан уруул, гил хар дарсан гэзэгтэй үзмэн ягаан ханбуг өмссөн үзэсгэлэнтэй охин дуу аялан үнэрт алчуур хатгаж сууна. Тэрээр энэ гэрийн бага охин 6-р авхай Исү аж.

"Авхай минь том хэрэг мандлаа одоо яадаг билээ" гэсээр давжаа биетэй охин уулга алдсаар өргөөнд сүр сар хийн орж ирэв.
"Юу болоо вэ Жинжин. Хөлс чинь бүр цувчихаж" хэмээн авхай гайхширан хажуу дахь суудал руугаа заасаар хэлэв.
" Бён овогтынхоос 3-р авхайд сүйн санал ирж. Гэвч том эзэгтэй ихэд уурлаад ноёнтны өргөөг золтой л хөмрөөд явчихсангуй" гэж дуржигнуулахад залуу авхай хатгамалаа үргэлжлүүлэн "Үүнд чинь ингэж сандрах хэрэг юу байна вэ. 3-р эгч энэ жил 19 настай харин ч гэрлэх нас нь өнгөрч яв аа гэхэд сайн гэр бүлээс санал ирсэн байна"

Eternal love ||bbhWhere stories live. Discover now