003

213 44 7
                                    

Наадам эд дундаа үргэлжилж байв. Харин тэр дундаас  шивэр авир яриа тасрахгүй бөгөөд Шин гэр бүлийн охидын азгүйг гайхсан хүмүүсийн цуурай хадна.

"Бён овогтын залуу эзэн үнэхээр айж ичихээ мэдэхгүй юм гээч. Яаж нэг муу дорд эмийг намрын баярт дагуулж ирж зүрхэлдэг байнаа."

"Тийм шүү, Шин овогтын охин ч энд ирсэн харагдсан энэ эмтэй явааг нь харчихвал яах болж байна аа"

"Аль хэдийн хараа байлгүй. Тэднээс өөр анхаарал татаж байгаа хүмүүс энд байна гэж үү?"

"Тэдний том охинтой ураг барилдана гэж бодсон юмсан. Гэтэл 3-р авхай ээжийн хамт аль хэдийн төв асарт бусад гэр бүлүүдтэй ярилцан сууж байна. Шин овогтод өөр залуу авхай байдаг билүү?"

"Нэг татварын охин байдаг гэж санаж байна. Эх нь багад нь нас бараад настаны гарт өссөн гэж дуулсан."

"Ха, шалиг ван хууль бус охин хоёр мөн таарч дээ."

Асрын мухарт байсан Исү тэдний яриаг чимээгүй л сонсон сууна.Тэр найр наадамд төдийлөн уригддаггүй тул бусад хүмүүс түүнийг танихгүй байгаа нь аргагүй юм.

"Муусайн хэл амаа билүүдсэн амьтад!" гэж Сэхи ухасхийтэл  Исү зогсоон "Авхай шуугиан тарих хэрэггүй, би зүгээр дээ" гээд инээмсэглэн гарнаас зуурахад "Исү чи байнга л хүлцэнгүй байх юм, ингэх тусам чинь тэд улам л гаарах болно шүү дээ!"

"Тэд худлаа зүйл ярихгүй л байна , миний татварын охин гэдэг үнэн. Харин шалиг вангийн тухайд мэдэхгүй юм. Ирээдүйн нөхрийн маань алдар нэр жирийн биш бололтой"

"2-р залуу эзэн ч үнэхээр нэр нүүрээ барсан амьтан бололтой. Арай тэр эм ээ анхны эхнэрээрээ дэвшүүлэх юм биш биз дээ!?" Исү чимээгүй л инээмсэглэн сууна. Хэрвээ ийм зүйл болох бол Исү яасан ч Бён овогтод бага эхнэрээр очихгүй гэдгээ л сайн мэдэж байлаа. Тэд тэгсээр дараагийн асрууд руу гоёлын хатгуур үзэхээр явцгаав.

Бэкхён жижиг асруудаар хайртай бүсгүйгээ дагуулж явах ба түүний харцаа тогтоосон болгоныг авч өгөн зарцдаа бариулна. Хүмүүсийн яриаг ч үл тоон зарим нэгнийг ширүүн харцаараа төөнөх нь айдастай.

Исүгийн нүдийг нэгэн лянхуан сийлбэртэй хаш хатгуур татлаа. Олон жилийн өмнө ээжийнх нь зүүдэг байсантай их адилхан бөгөөд сэтгэлийг нь догдлуулж орхив. Тэрхүү хатгуурыг аван харж байтал хажуунаас нь нэг гар булааж аван

"Эзэнтээн энэ надад зохихгүй гэж үү?" гэж нэгэн авхай үсэн дээрээ тогтоож барих бөгөөд Исү гайхшихран эргэж харвал ирээдүйн нөхөр нь өөрийн сэтгэлтэй авхайн хамт зогсож байв. Тэр Бэкхёнтой дахин харц тулгарлаа....

Eternal love ||bbhWhere stories live. Discover now