002

189 44 2
                                    


"Наадах чинь юу гэсэн үг юм. Би Исүдээ аз жаргалыг л хүснэ.Охиноо шатрын хүү болгохыг хүсээ юу?" гэж  настан ширүүхэн харав

"Ээж ээ Исү өвөл насанд хүрж гэрлэх цаг нь ирнэ. Бён овогтынхон сайн улсууд тул охиныг минь зовоохгүй дээ" гэж Шин ноён гуйх хэлэх хоёрын завсар хэлээд "Хүрээгээр гарах хов живийг алийг нь үнэн гэхэв ээж таниас дахин бодож үзэхийг хүсэе".

"Исү охин Ий татварыг нас барсанаас хойш намайг бараадаж миний гарт өссөн хүүхэд, миний төрсөн үрээс дутахааргүй нэгэн. Тэгтэл та нар охины минь хар нялхад тэр шалиг ванд өгөхийг хүслээ гэнээ? Исү өөрийн хайртай хүнтэйгээ л суух болно. "

"Гэхдээ ээж ээ, тэр барагтаа өргөөнөөсөө гардаггүй гэрийн сургуулиар хүмүүжсэн хүүхэд. Яаж хайр дурлалыг мэдэх билээ? Харин ч боломж олдсон дээр сайн гэр бүлийн эзэгтэй болгоё. Бён овогтынх хэзээнээс бидэнд сайн байж хүүхдүүдтэй минь ойр дотно өсөцгөөсөн улс шүү дээ"

"Чи бид хоёр түүнд заах эрх байхгүй.Одоо ярьж болсон бол өргөөнөөс минь гар" гэсээр түүн рүү харалгүй ногоон хаш бэлзэгээ эргүүлсээр хэлсэнд ноёнтон баргар цариалан түүнд ёслоод өргөөг орхилоо.

Шучиань бага өргөө

"Хэрён бос. Тэнгэр газар хөмөрсөн аятай юун даа уйлж суугаав." гэж том эзэгтэй 3-р авхайн өргөөнд орж ирж хөнжлийг нь сөхөж түүнийг харан гасласаар "Би чамайг яасан ч 2-р залуу эзэнтэнтэй ураг барилдуулахгүй. 1-р залуу эзний гүнжийн охинтой ураг барилдахаар болсон мэдээ хүрээ хотоор тарж. Хайр мөнхөд үргэлжилнэ гэж байхгүй үр минь. Энэ хорвоод эрх мэдэл, эд хөрөнгөтэй нэгэн л өөрийн хүссэн зүйлсээ авдаг юм" гэж духыг үнэрлэн хэлэхэд 3-р авхай уйлсаар орноосоо босон ээжээсээ зууран
"Ээжээ би 1-р залуу эзэнтэй л ураг барилдахыг хүснэ. Үгүй ээ бага эхнэр нь болоод ч хамаагүй түүний хажууд баймаар байна. Та аавд хэлээд өг л дөө. Тэр надад хайртай шүү дээ." хэлсэнд том эзэгтэй гарыг нь өөрөөсөө шидлэн муухай харсаар

"Ухаангүй муу хог. Шин овогтын ууган охин байж бага эхнэр болно гэнээ? Чамд нэр нүүр гэж алга уу!Түүний бага эхнэр болсон ч чиний дээр хааны удмын хэргэм зэрэгтэй эмэгтэй заларна. Чамайг зүгээр хараад сууна гэж бодоо юу!"

"Чи багаас гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгээрээ магтуулж ирсэн гэвч үр минь бодит амьдрал ямар хатуу гэдгийг хараахан мэдрээгүй байна."
3-р авхай хариу хэлэлгүй чимээгүй болов.
"Би Исүг  оронд чинь сүйн зуучтай уулзуулах болно. Өвөл өнгөрч хавар ирэхэд  насанд хүрчихнэ. Тэр болтол чи биеэ бэлдэж хааны удмын хан хөвгүүд, залуу түшмэдээс сонгоход болно. 1-р залуу эзэнд царай зүс харамгүй заяасан ч одоо болтол түшмэлийн бичгийн шалгалтанд тэнцээгүй. Тийм мунхаг хүн чамд хэр удаан хань болоо билээ!"

Eternal love ||bbhWhere stories live. Discover now