2. Алтан хот

822 231 66
                                    

Диваажин гэмээр дэндүү сайхан байгалийн аялгуу, модны сэржгэнэн дуугарах зөөлөн дуу, далайн намуухан агаад тайвшрал өгөх тансаг аялгуу, шувуудын жиргээ хол боловч яг л зөөлнөөр бас аажуухан сэрээх мэт "жив жив" хийн нэгэн хэмнэлээр дуугарах, энэ бүхэн нийлээд диваажинд ирсэн мэт амар амгаланг мэдрүүлнэ.

Байгаль эхийн тансаг аялгуунд жаргаж сэрсэн Бэкхён, хэдий зүүд нойрноос сэрсэн боловч эсрэгээрээ зүүдлээд байгаа мэт маш үзэсгэлэнт байгалийг ширтэн сууна.

Цаанаасаа зүүд гэж бодсон болоод ч тэр үү ямар ч айж сандарсан шинжгүй эргэн тойрноо гүйлгэн харахад ширэнгэн ойн захад байх шиг. Түүнийг тойроод тэнгэр баганадсан өндөр сүрлэг модод байх боловч багахан дээш зүтгэн харвал чанх урд нь цэлэлзэн харагдах далай.

Тусгайлан бэлдсэн тансаг хивс мэт зөөлөн бас нов ногоохон өвс нь хөл нүцгэн гишгэсэн ч хөлийг энхрийлэх мэт таатай сайхан.

Энэ зураглал, энэ мэдрэмж яаж ч бодсон бодит байх боломжгүй. Магадгүй энэ зүүд биз. Зүүдэн дунд үзэгдэж байгаа болоод л бүх зүйл төгс төгөлдөр дэндүү амар амгалан тансаг сайхан байгаа байх.

Амьдралдаа мэдэрч үзсэн хамгийн амар амгалан мөчөө ийнхүү бодоод дээш босон алхахдаа эд эс бүрээрээ байгаль эхтэй холбоо тогтоон түүнтэй танилцах мэт хөл доор байгаа газар, сэвшин үлээх салхи, цэцэгт ургамлын тансаг үнэрийг мэдрэн гараа алдлан уртаар амьсгаа авна.

Хэний ч үл эвдэж чадах гайхамшигт мөч хэсэг үргэлжлээд ухаан орсон мэт зог тусан, цочсон маягтай байрандаа зогслоо.

Зүүд байж болох ч хамгийн сүүлд тэр унтсан билүү?

Мэдээж үгүй. . .

Тэр усан дотор байсан. . .

Бүх зүйл харанхуйлан замхарсан шүү дээ. . .

Арай. . . Арай үхчихсэн юм биш биз??

. . . Ийнхүү бодох төдийд саяхан мэдэрсэн амар амгалан замхран алга болох ба эсрэгээрээ хамаг биеийнх нь шар үс босон, нуруугаар нь хүйт даах агаад бүр цаана сонсогдох шувуудын бүдэг дуунаас өөр ямар ч амьд амьтан, амьдрал үгүй энэ газар чухам юу вэ??

Үхлийн дараа ийм байдаг хэрэг үү?

Гэвч үхэх шалтгаан байсан гэж үү?

Түүний шумбах хэрэгсэл эвдрэл, гэмтэл байхгүй зүгээр байсан. Бэкхёны бие ч хэзээ хэзээнээс илүү эрч хүчтэй эрүүл саруул байсан шүү дээ.

🌍 Guatavita 🍀Where stories live. Discover now