4. Гуатавита

386 105 23
                                    

Бэкхён одоо ч гайхширсан хэвээр байх бөгөөд "Тоглоогүй яг жинхэнээсээ нэрээ хэлээд байгаа юм уу?" гэж асуухад

Нөгөө залуу "Тийм ээ эзэн минь би яахан танд худал хэлэх билээ дээ" хэмээн үнэхээр хүндэтгэлтэй гэх чинь бөхийлөө.

Бэкхён одоо ч шокоосоо гараагүй байгаа болохоор түүн рүү хачин харсаар "У-Урт байна шүү. Би үнэндээ Або гэдгээс нь цааш цээжилсэнгүй. Чам дуудахад амар арай богино нэр байхгүй юу?" гэхэд

Залуу "Минийх богинохон шүү дээ" хэмээн өөртөө итгэлтэй инээмсэглэв.

Бэкхён "С-Саяын хэлсэн нэр чинь богино гэж үү?" гэхэд

Залуу "Тийм ээ, манай нагац ах л жинхэнэ урт нэртэй хүн байсан юм даа түүнийг Брахам Аюутела-" гэтэл

Бэкхён "Ойлголоо, ойлголоо. Ер нь сонсоод эхэлсэн чинь урт юм шиг санагдчихлаа. Би чамайг Або гэж дуудаж байя. Үнэндээ би тийм урт нэр цээжлэхгүй" гэхэд

Залуу "Эзэн таны таалал мэдэг" хэмээн бөхийлөө.

Бэкхён "Намайг Бэкхён гэдэг. Чи миний туслах болсон юм чинь надад сайн тусалж байгаарай. Миний мэдэхгүй асуултад хариулж байвал зүгээр байна" гэхэд

Або "Тэгье ээ эзэн минь" гэв.

Бэкхён "За за одоо сууж болно. Хамтдаа хоол идье" хэмээн ширээнд суухыг урихад

Або сүрхий гэмээр төв төрхийг гаргаад "Болохгүй ээ эзэн минь. Та бол дээдэс. Харин бид танд үйлчлэх албат"

Бэкхён "Жинхэнээсээ ингэж аашлах гээд байгаа юм уу? энэ өрөөнд чи бид хоёроос өөр хүн алга. Тэгээд ч санаа зоволтгүй дээ. Би хаант засаглалгүй ардчилсан нийгэмтэй газраас ирсэн. Тэнд хүн бүр нөхөрлөж эрх тэгш байж болдог юм. Суу..." гэхэд

Або газар сөхрөн толгойгоо шаланд хүргээд "Дээдэс та намайг битгий зовоогооч. Эзэн албатын харилцаа бол эрхэм чухал харилцаа мөн. Үүнийг сэвтээх хүсэл алга" хэмээн гуйв.

Бэкхёнд эвгүй байсан ч "За за өөрийнхөөрөө болдоо, одоо босож болно" гэхэд Або бослоо.

====================

Хооллож дуусаад Бэкхён ордонтой танилцлаа. Үнэхээр л нүд унагаж, шунал хөдөлгөм зүйлсээр дүүрэн гайхалтай ордон байв. Уран тансаг хийцийг нь яриад ч хэрэггүй. Ямар гайхалтай урчууд нь ийм сайхан ордон барьдаг байна аа? гэж өөрийн эрхгүй гайхан бодмоор.. . .

Ордонтой танилцаж дуусаад өөрийнх нь амрах өргөө гэх өрөөнд ирэв. Ер нь бол унтлагын өрөө бололтой гэвч дэндүү тансаг бас том. Бараг л бүтэн өрөө шиг том ор. Дөрөв таван метр өндөр байх гэмээр маш өндөр таазнаас ор руу унжсан алтан хээтэй торгон хөшиг. Ганцхан орноос гадна өрөөнд байгаа бүх тавилга алтаар чимэглэсэн байв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 06, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🌍 Guatavita 🍀Where stories live. Discover now