3. Эзэн

882 210 66
                                    

Бэкхёны нүд орой дээрээ гарах шахан томорсоор "Та Солонгос хэл мэддэг хэрэг үү? Би хаана байна аа? энэ юу гэдэг хот вэ? яагаад бүх зүйл нь алт байгаа юм? Арай ч үлгэр домгийн алтан хот биш биз дээ? Тэгээд ч алтан хот чинь Америкт байдаг домогтой биз дээ? энэ чинь Ази. . . Солонгосын нэг нууцлаг арал юм уу? эсвэл. . . бүр эсвэл энэ пранк юм уу? ямар нэг нууц камер байгаа юу? . . . тийм юм байна. Арай л гэнэтийн байсан юмсан. Бас бүх зүйл нь дэлхий дээр байх боломжгүй хэтэрхий төгс байсан юмаа. . . ААН! би ойлгосон шүү! шумбах хэрэгсэлд минь нойрсуулагч хийсэн байсан уу? яг тийм байна тэ? тэгээд л би юу ч мэдэхгүй байгаа юм байна" гээд л чанга инээсээр хангалттай их цочролд орсон байсан даа ч тэр үү утга учиргүй олон зүйл ар араас нь ярьж эхэллээ.

Түүний энэ бүх яриаг огт таслахгүй сонсож байсан хатан бас л нөгөө үл ойлгогдох харь хэлээрээ ямар нэг зүйл хэлэн духаа дарснаа, ногоон амьтнаа тэвэрсэн чигтээ эргээд сэнтийдээ суулаа.

Бэкхён "Ядаж ганц асуултад минь ч болов хариул л даа. Солонгос хэлээр ярьж чаддаг гэдгийг чинь аль хэдийн мэдчихсэн шүү дээ. Гуйж байна. . . үнэхээр галзуурахад ганц хуруу л дутуу байх шиг байна. Би үнэхээр юу болоод байгааг ойлгохгүй байна" гэж үнэнээ хэлэхэд

Хатан хэсэг чимээгүй сууснаа "Эхлээд би асуулт асууна. Чи бүх асуултад минь үнэн зөвөөр хариулах юм бол би чиний асуултад хариулах талаараа бодож үзье" гэх хачин ч юм шиг хэт бардам ч юм шиг хариултыг хэллээ.

Бэкхёнд татгалзаад байх шалтгаан байхгүй тул "Тэгье ээ, асуу асуу" хэмээн түүнтэй ярилцахаар тухлах мэт зогсож байсан газартаа доош завилан суулаа.

Хатан "Чамайг Солонгос улсын иргэн гэдгийг чинь мэдсэн. Өөрийгөө танилцуулахаас эхэлбэл яаж байна?" гэсээр Бэкхён руу анхааралтай гэх ч нь харлаа.

Одоо ч бодит байдал, төсөөлөл хоёртоо төөрч ядаж байгаа Бэкхёны хувьд толгой дотор нь ёстой л түмэн зүйлийн бодол эргэлдэнэ. Арай ч бодит биш гэмээр дэндүү жүжиг шиг санагдах энэ зураглал түүнд ямар нэг нууц шоу нэвтрүүлэг байж магадгүй гэсэн бодол төрнө.

Гэхдээ л юу ч тодорхойгүй байна. . .

Бэкхён үл ялиг инээмсэглээд "Бён Бэкхён гэдэг. EXO хамтлагийн дуучин. Одоогоор цэргийн алба хааж байгаа. Бас яаж энд ирснээ мэдэхгүй байна" хэмээн яг л нэвтрүүлэгт оролцож байгаа мэт хариултыг өгөөд дараа нь юу болох бол? яах бол? гэсэн хүлээлттэй инээмсэглэсээр ийш тийшээ нүд гүйлгэн харна.

🌍 Guatavita 🍀Where stories live. Discover now