Chapter1: Бороотой өдөр

361 34 0
                                    

Францын энгийн нэгэн бороотой өдөр. Хүмүүс ажилаасаа тараад хотын гудам хөл хөдөлгөөнөөр дүүрнэ.

Төсөөлөөд үз дээ. Бороо модны үнэр нийлэн, газар чийгтэй болоход, хүүхдүүд цув аа өмсөн гадаа тоглон инээх үед, бүх хүн шүхэр бариад алхах хөлний тог тог хийх чимээ.

Энэ бүгд яг л нэгэн өөр ертөнцөд ирсэн гэмээр.

Өөрийгөө танилцуулъя. Намайг Чарлот гэдэг. Энгийн нэгэн айлын охин биш ч дэлхий бүгдээрээ мэддэг хөгжмийн зэмсэгчний далд охин.

Аавыг маань Бурк. Тэр төгөлдөр хуур, хийл мэргэжлийн тоглодог.

Ээжийг маань У Юнсү. Тэр Франц гаралтай биш. Хийл, ятга, үлээвэр бүх хөгжмийг маш сайн дарж чаддаг алтан гартай хүн.

Ганц эгч Чарли тэр бас л хөгжим тоглодог. Гитар, төгөлдөр хуур, зарим үлээвэр хөгжмүүдийг тоглодог.

Тэд бүгд олны нүдэнд өртсөн. Гэхдээ... Багаасаа л эмнэлэгт өссөн би хэзээ ч олны анхааралд урлагийн сэдвээр өртөж үзээгүй....

За тэр ч яахав. Хөл хөдөлгөөн намдсаар гадаа анир чимээгүй болж байна. Гадаа бороо шивэрсээр.

Энэ улирлын сүүлчийн бороо ч байж магадгүй тул усны гутал, зузаавтар цамц, цув аа давхарлан өмсөн шүхэрээ бариад гарлаа. Гадаа тэнгэр цэлмэг болж нар тусан гэрэлтэй болсон ч сэрүүхэн хэвээр....

Гэнэт нэгэн хоолой ард дуугарна. Бүдүүн хэр нь тайван, зөөлөн хоолой намайг дуудна.

"Уучлаарай хатагтай. Та миний зүлгэн дээр гишгээд байна л даа.."

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now