Chapter12: Цэнхэр эрвээхий

49 9 0
                                    

Бүх юм нүдэн дээр нь болж өнгөрч байхад ганц чадах зүйл нь хөшин зогсох л байлаа.

Зүгээр л бүх юм зогсонгод байдалтайгаар удаанаар маш удаанаар болж өнгөрөх мэт л тэр секундын цаг хугацаа өмнө нь хэдэн цагийн кино шиг бяцхан харуусал төрүүлэхүйц маш удаанаар...

Сэхээ авсан даруйдаа хар хурдаараа Чарлот луу машин зам луу гүйнэ. Юу ч бодолгүйгээр.

Чарлотыг авсан даруйдаа гашуудан суух биш буцан эмнэлэг лүү гүйн тэр хавиар дүүрэн "Авраач!" Гэх дуу л хадан бүх эмч, сувилагч нарыг сандрагана.

Чарлотыг нуруун дээрээс нь аван хагалгааны өрөө лүү улаан цус болсон жижигхэн биетэй охиныг аван орлоо.

Минут, секунд өнгөрөх тусам галзуурталаа түүний төлөө санаа зовон зүгээр сууж чадахгүй байн байн хагалгаа болж буй өрөөний зүг ахин дахин хараа шилжүүлсээр.

Гэхдээ кинон дээрх шиг хэдэн цаг хагалгаа хийгдэн байж аврах биш хагас цаг л хэртэй тэнд байсаар "Сэтгэлээ бариарай" гэдэг харуусалт үгийг сонсон зүрх зүсэх шиг.

Хагалгааны өрөө лүү Юнгиг оруулах болоход нулимсаа ч дийлэхгүйгээр ханцуйгаараа нүүрээ шувтарсаар орлоо.

Юнги зүгээс

Би одоо ч итгэхгүй байна... Тэр зүгээр л явчих юм гэж үү? Яагаад? Би түүнээс ядаргаатай шалж асуудаг асуултуудаа асуух байсан атал? Би түүнээс "Одоо ямар жимс идэх үү? Миний дараачийн зурганд юу гарахыг мэдмээр байна уу?" Гэх зэрэг хэвийн асуултуудаар булах байсан атал?

Түүний хөрсөн биенд дээр цав цагаан алчуур тавьсан ч улаан өнгө энд тэндээ харагдсаар л... Би түүний царайг сөхөн харахыг хүсэхгүй байна... Түүний цав цагаан арьс сүнсгүй цагаан болсныг харахыг бүр төсөөлөхийг ч хүсэхгүй байна...

"Яагаад? Тэр хөгжимийг яагаад тоглож мэддэггүй байсан юм? ..... Яагаад тэнэг юм шиг гүйсэн юм? Чи тэнэг юм уу? Эсвэл... Надаас болоод тэнэг болсон юм уу?"

Нулимсаа барин, арай ядан хэлж байхад тэр үг дуугараагүй... Сэтгэл өвдөж байсан... Өвдсөөр байгаа... Цаашдаа ч өвдөнө...

"Үг хэлээч дээ. Гуйя... Миний биенд хүрээч дээ..."

Би та нараас сониучирхан асууя л даа. Хагалгааны хүйтэн өрөөнд цэнхэр дэлбээт эрвээхий нисэн дүүлэх үү? Ер нь эрвээхий эмнэлэг дээр байхыг харж байсан уу?

Асуусан учир нь тэгж хэлсний дараахнаар цэнхэр дэлбээт эрвээхий түүнийг бүтээсэн цагаан даавуутай цуг гарыг нь атган байсан миний гаран дээр ирээд суусан юм.

Хаанаас гараад ирснийг нь мэдэхгүй ч тэр минь надад хүрч байгаа юм шиг л зөөлхөнөөр гаран дээр минь ирээд суусан.

Эрвээхийний энэ үйлдэлд жоохон гайхан удаанаар ширтэхэд нэг л мэдэхэд уйлахаа больсон байлаа. Уйлахаа болисоныг минт анзаарчихаад эрвээхий буцаад ниссэн мэт л өрөөнөөс гарав.

Би тэр үед түүнийг ирсэн үү эсвэл түүний хүслийг биелүүлж над дээр ирсэн үү гэдгийг мэдээгүй.

Одоо бодвол эрвээхий болохын тулд эхлээд ямар ямар алхам хийх хэрэгтэй билээ, бас их урт хугацаа шаардана тийм болохоор тэрний минь хүслийг биелүүлсэн эрвээхий л байх даа...

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now