Chapter10: Эмнэлэгийн 7н хоног

42 10 0
                                    

Өглөөний зургаан цагт өөрийн мэдэлгүй нэг хачирхалтай эсвэл айдас түгшүүртэй зүүднээсээ ухас хийн босон зүүдэлсэн зүүдээ бодон гайхширан орон дээрээ арван тав орчим минут гөлийн суулаа.

Зүүдэнд тэр минь эмнэлэгээс гарах өдрөө эмнэлэгт дотроо байхгүй хаашаа ч юм гэнэт л явсан, түүнийг олох гэж би галзууртлаа хэсэн тэнүүчилэн түүнээс болж галзуурах шахам өдөр хоногийг өнгөрүүлж буйгаар их муу ёрын зүүд.

Тэр зүүдийг юуны магад гэж бодон тэмдэглээд эмнэлэг рүү очихоор бослоо.

Өнөөдөр түүнтэй хамт эмнэлэгээр хэсэх учир сул хөнгөхөн хувцаснуудаа сонгон өмсөөд толгой дээрээ хүрэн өнгийг малгай тавьчихаад гэрээсээ гарлаа.

Долоон сар. Зуны эхүүн халуун үе. Долоо гээд нар аль хэдийн дээр мандан халуун салхи үе үе үлээн явахад жоохон залхуутай байлаа.

Гэхдээ түүнтэй тал өдөр байна гэж бодохоор л зүрх түг түг. Хэсэгхэн догдлон, хааяа хааяа инээгээд л.

Эмнэлэг дээр ирэн сувилагч, эмч нартай мэндлээд түүний өрөө рүү чиглэн яг хаалга тогших гэж байтал би нэгэн хоолойг сонссон.

Чарлот өөрөө өөртэйгөө ярин инээж, бага зэргийг ичис хийх өнгө аялгуутай их жаргалтай яриж байлаа.

-Яана аа.... Тэр өнөөдөр ирнэ шдээ.... Үгүй ээ. Би захиандаа ирэхгүй байсан ч болно гээд биччихсэн шдээ! Би ямар тэнэг.... Тэр ирж ч магадгүй шд! Ахх түүний цагаан арьс үнэхээр зөөлөн.... Чарлот! Чи галзуурчихсан байхаа. Уулзаад долоо л хонох гэж байгаа хүндээ сайн болох ч гэж дээ! Ахх. Ер нь би яагаад сайн болж болдоггүй юм! Шал тэнэг. Хуучны үзэл бодолтой. Тэгж ч ярих юм бол эмэгтэй хүн хулгайлаад шууд гэрлэдэг үе байсан юм шүү!

Тэр их эгдүүтэй юм аа. Өөрөө өөртэйгөө яриж байгаа нь хүртэл.

Би хаалга тогшлоо. Тэрний хоолойгоо засаж байгаа нь надад сонсогдож байсан юм. Зөөлхөн намдуу дуугаар "Ор оо" гээд л.

Би ороход тэр үнэхээр өөрөө өөртэйгөө яриж байсан. Тэр бид 2оос өөр хүн тэр өрөөнд байгаагүй.

"Өглөөний мэнд хатагтай Чарлот"

"Тэгж хүндэтгээд яахнав дээ. Зүгээр Чарлот гээд л дуудахад болно шүү дээ"

"Аан тэгвэл өглөөний мэнд Чарлот?"

"Өглөөний мэнд. Уучлаарай төвөг удаж байгаад"

"Зүгээр дээ. Би уйдаад байсан юм. Хоёул аа хааш хаашаа явах билээ?"

"Чи их эрт ирчихсэн шдээ. Ууг нь ес гээд эмч орж ирэн биеийг маань үзээд өөр тэгэн эмч рүү явах заавар өгөн хоёул аа явах ёстой байхгүй юу"

"Өө тийм үү? Захих зүйл байна уу? Би дэлгүүр гараад авч ирж болох л юм"

"Надад юу байхав ээ. Нээрээ чиний авч ирсэн жимснүүд их гоё шүүслэг, чихэрлэг амттай байсан шүү"

"Таалагдсан бол яахав ээ"

Түүний гарахдаа авч явах зүйлс, хувцас зэргийг чимадон луу хийлцээд өрөөг хөнгөхөн цэвэрхэн болголоо. Найман цаг хагас болж байлаа. Үлдсэн гучин минутанд бид хоёр ярицагаан хөгжилдөж сууцгаалаа.

Эмч орж ирэн биеийг үзэн үнэхээр сайн байгааг хэлээд гурван давхарын хоёр зуун дөчин долоо дахь өрөөний дотоод эрхтэнийн эмч лүү явах болохыг хэллээ.

Би түүнийг тэргэнцэр дээр суулган түрэх нь нэг их асуудал биш ч шатаар гарах нь л жинхэнэ асуудал болоод байлаа...

.....

Ajummaa:
Их удаачихлаа. Өвчтэй байсаар байгаад үнэхээр бичиж чадсангүй.

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now