12.

438 84 9
                                    

Дахиад л нэг сар.

Намар болж байна. Аравдугаар сар.

Зөөлөн бас сэрүүн салхи. Өглөө оройдоо жиндүүхэн. Үдээс үдэш хүртлээ дулаахан.

Тэхёнд урьдын адил Жонгүг цайныхаа цагаар бялуу авчраад хамт хувааж идэж байлаа.

Энэ тэдний ойр ойрхон хийдэг жижигхэн болзоо адил бөгөөд ингэж уулзахаасаа хэзээ ч уйддаггүй боломж л гарвал цаг гарган барин уулзана.

Ажлууд нь эртхэн тарвал кино үзнэ, зугаална. Амралтын өдөр давхацвал зугаалганд явж, аялна. Төгс үерхлийг бүтээгээд дэндүү завгүй байхыг харсан бурхан магадгүй тэднийг өхөөрдөөд илүүг өшөө илүү аз жаргалыг бэлэглэсээр байж болох юм.

Тэхён бялуугаа амандаа хийгээд, хэсэг юм бодолхийлснээ "Ингэхэд аав чинь гайгүй юу?"

Жонгүг заримдаа зав л гарвал аав дээрээ очдог юм. Хааяа хааяахан Тэхёнтой цуг очно, тэгэх болгонд нь түүний аав хүүгээ өөрөөс нь биш Тэхёноос их асууна. Хүү минь хэр байна? Бие хаа нь гайгүй юу? Та хоёр минь яаж байна? гээд л.

"Сайн байна лээ, ганцаардахгүй байгаа юм шиг санагдсан" Жонгүг ингэж хэлчхээд гэнэт юм санасан бололтой, нүд нь томорч ирээд аман дахиа ч залгилгүй хөөрөхийг нь хараад Тэхён золтой л өхөөрдөөд нүүр нүдгүй үнсээд хаячихсангүй.

"Нээрээ! Ах маань хуримаа хийх гэж байгаа, намайг урьсан, хамт явах уу?"

"Ах гэж..? Намжүн үү?"

Жонгүг гайхсаар "Таньдаг юм уу?"

"Чи хэлж байсан шүү дээ, хэдэн жилийн өмнө билүү дээ"

Тэхён өөртөө итгэлтэй байлаа. Яг тэр үед ахыгаа гадаадаас ирэхэд нь тосох гээд болзоогоо түргэхэн шиг дуусгаж байсныг нь санадаг юм. "Намжүн ах маань ирж байгаа, тосохгүй бол болохгүй, би амлачихсан юм" гэж хэлж байсныг нь ч санадаг.

"Юу вэ? Яаж санаад байгаа юм?"

"Юу гэж чиний хэлсэн юмыг мартаж байдаг юм? Тэглээ ч эмч болохын тулд ямар их зүйл цээжлэх хэрэгтэй болдгийг мэдэж байна уу?" гээд өөр лүүгээ баатарлагаар заан "Үлдсэн амьдралдаа ч чиний хэлсэн жижигхэн ч зүйлийг мартахгүй гэдгээ мэдэж байна"

"Би дахиад танайд очиж болох уу?" Тэхён хацраа гараараа тулаад Жонгүгийн үсийг илэнгээ "Гүги?"

"Тэг ээ, тэг"

Жонгүг бялуунаас аваад Тэхёны хамранд нааж орхин "Ядаж л манай гэрт үл мэдэгдэх бугуйвчнууд лав байхгүй дэг"

Tears in Heaven [TK] ✔️Where stories live. Discover now