15.

385 81 18
                                    

"Хүүе, хүүе! Яах гэж байгаа билээ?"

Жонгүгийг сэрэв үү үгүй юу, өнөөх Жү сувилагч орж ирээд дуслыг нь салгаж, дөнгөж сэрсэн түүний сэтгэл санааг нь сандаргаад хаячхав.

Жү сувилагч түүнийг тайвшир хэмээгээд "Шинжилгээ авах шаардлагатай байна" гэсээр зүү, уут, уяа барьсаар өөр лүү нь ойртлоо.

Жонгүгийн нүд томроод, хөмсөг нь үл ялиг зангиран "Юу вэ? Яагаад?"

Сувилагч ямар ч илэрхийлэмжгүй царай гаргасан хэвээр сандал дөхүүлэн суугаад "Шаардлагатай болохоор"

Жү сувилагч Жонгүгийн гараас татан шинжилгээгээ авах гэсэн ч өнөөх нь гараа татаад "Хэний дураар?"

"Эмчийн?"

"Ямар эмч?"

"Ким"

Жонгүг нүдээ эргэлүүлэн, залхсан байдлаар "Зуу зуун Ким эмч бий шүү дээ?"

"Ким Тэхён! Ким Тэхён эмч, болов уу? Би одоо шинжилгээ аваадахъя, тэгэх үү?"

"Аан," Жонгүг сувилагчийн өөрөөс нь ч илүү давахаар залхсан хоолойн өнгөнд сүрдэж, мөн хэн үүнийг хийлгэж байгааг ч ойлгоод хөнгөн инээмсэглэн, зөвшөөрөл өгөх мэт толгой дохиж "Тэгвэл болно оо"

Жонгүг том болчихсон л доо.

Гэхдээ...

Тариур зүүнээс айдаггүй гэж хэн хэлсэн юм?

-

Тэхён өрөөндөө суугаад ажлаа хийн сууна. Өчигдөржингөө Жонгүгт санаа зовж сууж байгаад, сандал дээрээ ширээгээ дэрлээд унтаад өгчихсөн байсан.

Зүүдэндээ хүртэл Жонгүгийг өвдөж байна гэж зүүдэлж, тэгэх тоолондоо цочин сэрэх тэрээр нэлээн тухгүй унтсан бөгөөд ганцхан шөнө л ингэж унтсан гэхэд нүдийг нь тойроод хэдийнээ хар хүрээ татжээ.

Жонгүгаас салахад л ингэж царай алдаж байсан юм байна, түүнээс хойш тэр ингэтлээ ядарч үзээгүй. Үгүй ер нь хэд хоног нойргүй явсан ч урьдын адил цэмбэгэр л байдаг, юу ч түүнийг ядрааж, юу ч санааг нь зовоож, юу ч үсээ зулгаатал нь шалд нь буулгаж, бүр үсний ширхгийг нь ч унагааж чадахааргүй юм шиг л байдаг.

Гэвч энэ бүх ид шидийн юм шиг төгс төгөлдөр байдал нь Жонгүг гэх үед л тэр чигтээ алга болчихдог бололтой.

[_______flashback_______]

Гараараа биесээ тэвэрч, зүүдээрээ нэгэнтэйгээ уулзалдсан энгийн нэг шөнө.

Tears in Heaven [TK] ✔️Where stories live. Discover now