.12. Тэр чинь цус сорогч

163 37 18
                                    

Sorrow may endure for a night,
but if you hold on, joy will follow in the morning

Sorrow may endure for a night, but if you hold on, joy will follow in the morning

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Харахаас ч ичмээр юм!"

Байшинд эр эм хоёрын хүүхдээ зэмлэх хашхираан хэдэн минут хэртэй үргэлжлэнэ.

"Сүүлийн үед хичээл номоо хийж байгаа чинь ерөөсөө харагдаагүй юм! Энэ хэзээний шалгалтын дүн бэ? Бид ухаж олоогүй бол чи бидэнд харуулахгүй байсан уу?!"

Аавынхаа үгэнд үг дуугаралгүй чимээгүй толгой бөхийн зогсох охины нүдэнд огтхон ч гэмшсэн шинж үзэгдэхгүй байлаа.

"Ичиж үхмээр юм! Кан овогтын ганц охин ийм гутамшигтай дүн авж байна гэхээр. Дараагийн удаа бүх дүн чинь хамгийн дээд түвшинд байх ёстой! Үгүй бол чамд энд байх хэрэг байхгүй!"

"Бидэнд ганц л хүүхэд бий. Тэр нь ийм муу бол байхгүй байсан нь дээр!"

Эмэгтэйг ийн хэлж дуусахад түүний дэргэд дүнгийн хуудсыг барин зогсох эр охины нүүр лүү шидээд өрөөг орхин гарлаа.

Охины урд 'Кан Хэсыл' гэсэн нэртэй бичигнүүд өд мэт хийсэн унахад охин зүүн нүднийхээ дор хорсохыг мэдрэв. Өнөөх цааснуудыг түүн авахдаа хүрээд үзвэл цус гарч байлаа.

"Хэдэн цаасанд ингээд зүсэгдчихнэ гэж санасангүй" Хэсыл үл мэдэг инээмсэглээд толинд харвал хоёр сантиметр хэртэй нарийн шарх үүссэн байлаа.

--

Ахин нэг бүрхэг өглөө. Бороо орох үгүй нь мэдэгдэхгүй салхилан шуурна. Энэхүү анхаарал татам үзэгдлийг анзаарах ч сөхөөгүй толгой бөхийн суух сурагчид. Удахгүй болох шалгалтанд бэлдэн бүгд завгүй байх аж.
Хэдэн цаг тасралтгүй суусны эцэст хонх дуугарч багш гаран явахад хүүхдүүд санаа алдан биеийн чилээгээ гаргана.

"Ингэж хичээж суух гоё байна шүү"

Чарын-ыг мөрөө хөдөлгөн ийн хэлэхэд Хэсыл толгойгоо барин ширээ тулаад түүн рүү нойрмог инээмсэглэв.

SEPTEMBER || completedWhere stories live. Discover now