.16. Жэйк чиний найз залуу юм уу?

111 31 7
                                    

Appreciation is an expensive gift which should be given freely

Appreciation is an expensive gift which should be given freely

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээл эхлэхэд хэдхэн минут дутуу байлаа. Багш ч орж ирж хүүхдүүд суудалдаа сууцгаан жигдрэнэ. Гэтэл хэдэн сурагчид сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж буй жижигхэн тэмцээний тухай мэдээллэв.

"Фото зургийн уралдаан. Хэрэв оролцохыг хүсч байгаа хүүхэд байвал энэ удирдамжны зургийг дараад аваарай"

"Сонирхолтой сонсогдож байна"
Хэсыл ийн амандаа шивнэв.

"Тэгвэл ороод үзээч. Би чамайг дэмжинэ шүү"

Тэрээр над руу харан инээмсэглээд гараа өргөн "Би зургийг нь авъя" хэмээн хураалгасан утас руугаа яарлаа.

Хэсыл-ыг буцан суудалдаа суухад хонх ч дуугарч багшийн "Өмнөх хичээлээ үргэлжлүүлье. 165 дугаар хуудсыг гаргаарай" гэх нь сонсогдов.

--

"Буухгүй юм уу? Цайны цаг болчихсон шүү дээ"

Хэсыл завсарлаад хэдийн арваад минут өнгөрсөн байхад ширээнийхээ ард суусаар л байлаа. Болзоонд яваад сэргэсэн гэж бодсон юмсан.

"Юм идэх сонирхол алгаа"

"Би номын сан орж захисан номоо авах гэж байна. Буцаад ирэхдээ дэлгүүрээс хөнгөн юм аваад ирье"

"Тэгэх үү?"

Нүд нь сэргэн мишээхэд өөдөөс нь инээхгүй байж чадсангүй.

"Хурдан явчихаад ирье"

Номын сан руу явах замд сургууль өмнөхөөсөө ч илүү хоосон санагдана. Зорьсон газартаа ирэхэд номын санч хаалгаа түгжиж байх нь тэр.

"Эгчээ?"

Тэрээр намайг хараад инээмсэглээд "Өө Чарын, сайн уу? Чиний хэлсэн ном чинь байгаа шүү. Ингэхэд чи ийшээ орох гэж байна уу?" гэн номын сангийн хаалга руу заахад би толгой дохиод "Гэхдээ тэр номыг л авах гэж ирлээ. Та хаашаа явах гэж байгаа юм?" гэн сонирхон асуулаа.

SEPTEMBER || completedWhere stories live. Discover now