.19. Урилга шүү

70 26 8
                                    

Giving love is the greatest pleasure of life

Giving love is the greatest pleasure of life

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Author's POV

Мөрөө шүргэх дөхсөн бор тайрмал үстэй Хэсыл-ыг сургуулийн хаалгаар орж ирэхэд түүний шинэ төрхийг тоохгүй өнгөрөх хүн байсангүй. Өнөө бэлхүүс давсан урт үсээ сэтгэл доторх хар бараантайгаа хамт тайраад хаячихсан юм уу гэлтэй цоглог харагдаж байлаа.

Ангидаа орж ирэхэд охид түүнд богино үс нь зохиж буйг магтана. Суудалдаа суухад нь Чарын түүн рүү томоор инээмсэглээд "Өөр хүн шиг харагдаж байна" хэмээв.

"Үсээ өөрчилсөн чинь сэтгэл хамаагүй хөнгөрчихсөн"

"Тэгвэл би ч бас үсээ өөрчлөх хэрэгтэй юм болов уу?"

"Хамт явцгаах уу?"

Чарын шууд л толгой дохин дуртай байгаагаа илэрхийлэв. Хонх дуугарч багш орж ирэн хүүхдүүдийг чимээгүй болгох үед Хэсыл түүний шинэ төрхөнд хариу үзүүлж чадаагүй Жэйк рүү харцаа шилжүүлэх нь тэр. Гэтэл Жэйк багшийн нүдийг хариулж байгаад, орж ирсэн цагаасаа харцыг нь булааж байсан нэгэн рүү хайр дүүрэн харцаар ширтэж эхлэв.

Тэд харцаараа ярилцав уу гэлтэй нэгэн рүүгээ инээмсэглэнэ. Хэсыл-ын хацар улайж орхисон байлаа.

--

Цайны цагийн хонх дуугарч хүүхдүүд ч нэг хоёроороо босон ангиас гарав. Хэсыл Чарын-ыг даган ангиас гарах гэж байснаа азнан буцан суугаад "Маргааш хамт явцгаая. Энд ирж магадгүй. Уулзах хэрэгтэй шүү дээ" гэн ичингүйрэн инээхэд Чарын "Ёстой нээрээ! Тэгдээ тэг, та хоёрт цаг гаргаж би тайван явчихаад ирье" гэсээр босох аж.

Чарын-ыг суудалдаа үлдсэн нэгнийг шоолон инээсээр гарахтай зэрэгцэн Жэйк орж ирээд өөрийг нь ширтэн мишээх Хэсыл рүү яаран хажууд нь суув.

Тэрээр шууд л хацрыг нь шахан "Эгдүүтэй юм аа!!" хэмээгээд уруул дээр нь үнсэхэд Хэсыл-ын нүүрнээс инээмсэглэл салахгүй байлаа. "Надад зохиж байна уу? Эмэгтэйлэг болсон байгаа биз?" гэвэл Жэйк инээгээд "Бүр жижигхэн болчихсон юм шиг санагдаж байна" гэв.

SEPTEMBER || completedWhere stories live. Discover now