[27]

452 78 4
                                    

Duuga sonsngoo unshaarai~

Танхим тэр аяараа алга ташилтаар дүүрч үзэгчид гол тайзан дээрх долоон хөвгүүдийг ам амандаа магтан саашаацгаана.

Энэ дунд Чүэ гэр бүл, Чүэ авга нар мөн Жонвоны найзууд хамгийн урд талын эгнээнд суусан байх аж.

Удсан ч үгүй дөнгөж саяхан л дуугаа дуулж дууссан хөвгүүдэд хандаж үзэгчид дуу нэгдэн "Дахиулъя!" хэмээн орилолдож эхлэлээ.

Хөтлөгч эмэгтэй чанга яригч болох микрофоон'оо урдаа барин хоолойгоо засаад, "Юун түрүүнд Ханлим ахлах сургуулийн урлагийн их наадамд хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархъя. Гэхдээ уучлаарай, үзүүлбэрийг олон дахин давтаж гаргаж болохгүй ээ"

Үзэгчид эмэгтэйн хэлсэн үгэнд бараг л бүгд урвайхад Хисын өөрийн микрофоон'оо асаан бариад, "Хөтлөгч өө, уучлаарай. Гэхдээ бид ахиөд дуулж болох юм?"

Хэдхэн хоромын дараагаар танхимд үзэсгэлэнтэй хоолойнууд эгшиглэж эхлэх ба үзэж буй хүмүүс нүдээ анин нандигнаж сонсож байгаа гэдэг нь илт.

"Яг л Polaroid love шиг

Хайрын хуучинсаг тэр мэдрэмж

Гэхдээ сэтгэл минь догдолно

Яагаад би ингээд байна аа?

Яг л Polaroid love шиг

Миний хүссэнээр болохгүй юм

Нийтлэг чанар байхгүй хэрнээ

Надад энэ таалагдаж байна

Өөрөө ч мэдэлгүй

Чи нэрийг минь дуудах үед

Цээж хөндүүрлэж зүрх түг түг цохилно...

Po~Laroid love~

I Love this vibe..~"

Дуу дуусаж хөвгүүд нэг нэгэндээ тэврэлт өгч байх үед Жунсон одоо ч Жонвон'руу ширтсээр байсан юм.

Харин дууны эхлэлээс авхуулаад л Жунсоны харцийг өөр дээрээ мэпэрсэн Жонвон яах аа үл мэдэн нүдээ ийш тийш гүйлгэж байгаад үзэгчид дунд суух найз болон авга Бом'руугаа харвал Миа Бомгю хоёр хоёул түүн рүү жоготой инээмсэглэл тодруулсаар сууж байлаа.

"Жонвон, ярилцах зүйл байна. Дагаад яв"




Yu yrihgeedeinaa ene hyr😟 Gy setggdl bicvl gyls2 biceed duusgnashvv

Who is 𝗣𝗮𝗿𝗸𝗝?Where stories live. Discover now