[28]

436 84 13
                                    

"Юу болоов, хён?"

Жунсон Жонвоныг дагуулан тайзны ард байрлах жижигхэн буланд авчирсан байх ба энэ нь жаалхүүд тун чиг сонин байв.

"Ян Жонвон. Чамд хэлэх зүйл байна"

"За?" Жонвон хүзүүгээ гэлжийлгэн нүдээ томруулахад Жунсон золтой ухаан алдчихсангүй.

Хар үст хоолойгоо засан жаалхүү рүү алхам алхамаар дөхөж ирээд "Юу гээч, энийг би яаж хэлэхээ мэдэхгүй байна л даа. Тиймээс шууд чамд харуулчихъя"

Дараагийн мөчид Жонвоны царай гайхширлаар дүүрэх ба Жунсон'руу нэг л тааж ядсан харцаар харах аж.

"Энэ юу вэ?"

Өөрийн инстаграм хаягаа шууд л түүнд харуулж орхисон тэрээр, "Миний хаяг" гэв.

"Жэй, Жунсон, Жэй, Жунсон...Үгүй байлгүй дээ! Өдий болтол хэлэхгүй харьцаад байсан хэрэг үү?"

"Тиймээ, гайхсан уу? Уурлахгүй байна уу?"

Жонвон "Уурлах нь ч хаашаа юм, зүгээр л гайхчихлаа"

"Нэмээд бас нэг юм байна"

Жаалхүү өөр юу вэ? Гэсэн царай гарган зогсох бол Жэй урт гэгч нь амьсгаа аваад, "Би чамд с-..."

-"Жунсон хён, Жонвон! Хурдан гараад ир. Зургаа даруулцгаая гэнэ"

Хар үст үгээ дуусгаагүй байхад Сонү хаалга сэвхийн онгойлгон ийн хэлвэл Жунсон байдгаараа сандран, "Ойлголоо. Гарцгаая. Ж-Жонвонаа, сая бие даалтанд чинь ту-тусламаар байна гэх гэж байсан юм ш-шүү"

+20 vote, 8 comments.
Dragyn partaar uulztla tur boyrtoi!~

Who is 𝗣𝗮𝗿𝗸𝗝?Where stories live. Discover now