[38]

433 78 4
                                    

"Дүү? Юу гэсэн үг вэ?"

Жаалхүү нилээдгүй гайхсаар ийн асуувал Сүбин өөдөөс нь эгцлэн харж суугаад, "Эндхийн асрамжийн газраас хүн ирсэн. Сая үүдэнд байсан охиныг харсан биз? Биднийг Франц-д ирсэн гэж сонсоод ирсэн юм гэнэ лээ. Хамгийн найдвартай нь манай гэр бүл болохоор саяны охиныг үрчилж аваач гэж гуйсан юм"

"Та хоёр тэгээд үрчилж авах юм уу?"

"Бидэнд бол татгалзаад байх шалтгаан байхгүй ээ. Гэхдээ Ёнжүн аав бид хоёрт чинь чи байгаа шүү дээ. Хайртай хүүгийнхээ саналыг бодолцож үзэх хэрэгтэй тийм биз?"

Жонвон хэсэг бодолхийлснээ өхөөрдөм инээмсэглэлээ тодруулж, "Би хөөрхөн дүүтэй болохдоо баяртай байх болно шүү"

"За охин минь өөрийгөө танилцуулаарай"

Эцэст нь тэд охиныг үрчилж авахаах болсон ба асрамжийн газрын ажилтнууд түүнийг шинэ гэрт нь үлдээн явжээ.

Үсээ хоёр боосон цэнхэр даашинзтай охин сандарсан бололтой хуруугаараа оролдож байгаад хоолойгоо засан,

"Н-Намайг ЖиҮ гэдэг. Ким ЖиҮ. А-Арван зургаатай л даа. Удахгүй Арван долоо хүрнэ"

ЖиҮг ярьж дуусах үед Ёнжүн Сүбин хоёр хоёул Жонвон руу харав.

"Би бол Жонвон. Би арван наймтай. Хүмүүс намайг Ян Жонвон гэж дууддаг. Чамайг ч бас ихэнх хүмүүс Ким овгоор чинь дуудах байх. Гэхдээ гэрт бол хоёулаа Чүэ Жонвон, Чүэ ЖиҮ нар байх болно шүү"

"А-Аан. Ойлголоо. Ахаа..."

"Эвгүй байвал заавал ах гэж дуудах шаардлагагүй дээ"

Жонвоны үгийг сонссон охин хурдан хурдан толгойгоо сэгсэрч ах гэж дуудаж байхаа амлалаа. Харин тэднийг ажиж байсан хосууд, "Алив хүүхдүүд минь явж өрөөндөө орцгоо. ЖиҮ миний охин хэд хоногтоо ахынхаа өрөөнд байчих. Дараа долоо хоногоос Солонгос буцацгаая"

Бараг л анх удаа шахуу ийм үгс сонсож буй охины сэтгэл хөдөлсөн бололтой нүдэнд нь сувд мэт нулимс тодрон мэлтэлзжээ.

Харин үүнийг нь харсан Жонвон харсан ч хараагүй мэт дүр үзүүлээд сэтгэл санааг нь чадахаараа дээшлүүлэхийг хичээн яриа өдөж эхлэв.

"Танд хайртай хүн бий юу?"

ЖиҮ-гын үгийг сонссон жаалхүү зөөлөн инээмсэглэл тодруулан толгой дохивол охин дэггүй гэгч нь мишээгээд,

"Би ч азтай юм аа. Нэгхэн өдрийн дотор аавууд, ах, бас хүргэн ахтай болчихлоо!"

"Х-Хүргэн ах? Чи түүнийг эрэгтэй гэж яаж мэдсэн юм?"

"Сая аавууд хэлсэн шүү дээ. Таныг орж ирээгүй байхад бид их зүйл ярьсан. Бараг ихэнх нь таны талаар байсан шүү. Харин сүүлдээ Ёнжүн аав таныг найз залуутай болчихсон, нөгөөдөх нь хүүхэд орой дуудаж гаргаад байна энээ тэрээ гээд л их д цухалдалтай ярьж байсан даа" гэснээ үргэлжлүүлэн,

"Нэмээд хэлэхэд үнэндээ би танайд ирж байхдаа таныг урдхан байдаг цэцэрлэгт хүрээлэнд нэг ахтай хөтлөлцчихсөн байхыг харсан. Зүгээр л энд байдаг хүн юм байх гээд өнгөртөл ингээд миний ах болчихсон сууж байдаг"

"Ж-ЖиҮ-яа! Наадхаа аавуудад хэлж болохгүй шүү за? Би үнэхээр байж суух газаргүй болох байх!"





Shine dvrdee sainuu gej heleerei.

NMIXX хамтлагийн хоёрдох макнэ Ким ЖиҮ (Jiwoo)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

NMIXX хамтлагийн хоёрдох макнэ Ким ЖиҮ (Jiwoo). Тэрээи 2005.4.13-нд төрсөн удахгүй 17 нас хүрэх юм.

Who is 𝗣𝗮𝗿𝗸𝗝?Where stories live. Discover now