Клуб

725 118 3
                                    

Хэнгэрэг хагалам хөгжмийн нүргээнтэй тайзан дээр хорших бүсгүйчүүлийн нялуун дуу 100 грамм хатуу вискины дараах шар айрагны даруулга шиг л сайхан зохицно.

Жаал омега огтхон ч сэрэмжилсэн шинжгүй Саны гараас атган олон дундуур зүсэвч юунд ч юм тавгүйрхэн атгалтаа чангаруулж байгааг залуу альфа зөнгөөрөө мэдэрж байлаа.

Байдаг л нэг хөгжим, мухлагт зарагддаг хямд дарснууд, хулгайгаар орсон өсвөр насныхан гээд гаднаа ч дотроо ч жирийн нэг цэнгээний газар атал Үён тэгтлээ сүржигнээд байсныг бодохоор Саны инээд хүрнэ. Түүний зүүсэн нарны шил орчин тойрныг бичих зориулалттай ч одоо юунд ч хэрэггүй болсон мэт.

Тэд явсаар 2 хамгаалагчаар хүрээлүүлсэн хуучин лифтний үүдэнд очиход мөрдөгч өөрийн эрхгүй биеэ чангаллаа. Хэн ч тоож зүглэхээргүй царай муутай лифтний хаалган дээр иж бүрэн зэвсэглэсэн хүчирхэг альфа нар зогсох ба тэд хоёул Үёнд толгой бөхийн мэндчилж байх юм гэнэ.

-Эцсийн удаа сануулъя. Үүнээс цааш явбал амиараа дэнчин тавьна шүү. Харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг хэлгүй дүлий амьдарна гэж мэд

Зовнисон басхүү тулган шаардсан нүдний хариуд Сан дэмий л толгой дохив. Лифтний хаалга онгойж тэд газар доорх 3 дугаар давхар луу зүглэлээ.

Энэ мөчид л Сан Үёны атгалт түгшлээс бус догдлолоос үүдэн чангарж байсныг ойлгосон юм.

Дээрхээс тэс өөр орчин тэднийг угтаж жазз хөгжмийн намуухан ая тэртээд сонсдоно. Бармен, зөөгчид гээд бүгд бета боловч танхим элдэв янзын фермоноор дүүрсэн нь дотор муухай оргиулах ба тэдгээрээс илүүтэй дээд зэрэглэлийн хар кофены үнэр хамар цоргиулам аж.

Танхимын голоор зөөгчдөөс тусгаар хөлхөлдөх турьхан хөвгүүд томдсон торон цамцаар жигдэрчээ. Дутуу товчилсон цамцных нь цаанаас гэрэлтэх нарийн бэлхүүс, бэлэг эрхтнийг нь арайхийн халхалсан хормойны дороос цухалзах тачаангуй гуя хас буйдан дээр тухлан кофе тамшаалах альфа эрсийн анхаарлыг эрхгүй татна.

Царсан тавилга, алтаар бүрсэн шатны бариул гээд орчин тойрон бүхэлдээ дээдэст зориулагджээ.

-Энүүхэндээ л гэж хэлэхэд..энэ газар минийх

Чихэнд нь шивнэсэн тэрхүү нууцаас болж мөрдөгч байрандаа хөшиж орхив. Үнэнтэй нүүр тулах мөч ийм гэнэтийн, тийм гашуун байна чинээ санаагүй биз. Дөнгөж 20 гарч яваа оюутан залуу өөрийн гэсэн нууц клубтэй байна гэдэг түүнийг хэдийн бохир мөнгөнд умбасныг батална.

[ ANIMALS ] completedWhere stories live. Discover now