Тархи угаагч

738 97 2
                                    

Сүбин хэсэг дуугаа хурааснаа эв хавгүй инээмсэглэж "Ахлах сургуулийн дэгээдэгч хөвгүүд шиг сонсогдож байх чинь ээ" хэмээн өгүүлвэл Сан нүдээрээ инээн "Мэдэж байна гэм. Түрүүнээс хойш их бодолд дарагдсан харагдаад байхаар чинь яаж анхаарлыг нь татъя даа гэж бодож байлаа" гэснээ жаахан хүүхэд өхөөрдөж байгаа аятай долоовор хуруугаараа бетагийн хамрыг товшиж орхив.

Чүэ Сан. Түүний юу бодож явдгийг мэдэх юм алга. Нэг бол огт танихгүй хүн шиг зураас татчихна аль эсвэл амраг хосууд шиг сэтгэлд дотно авирлана. Аль нь жинхэнэ тэр гэдгийг тааж мэдэхэд бэрх.

Уур амьсгал харьцангуй дээрдсэн хойно мөрдөгч эр талдаа орсон цайгаа ахиж уухгүй гэсэн шиг үл мэдэг урагшлуулаад "Ярилцмаар байна уу?" хэмээн аргадангуй асуухад Сүбин гашуунаар инээмсэглэн шанаагаа туллаа.

-Юу ярихав дээ. Нөхөр минь намайг араар тавьсан нь үнэн. Одоо би түүнтэй нэг оронд хамт унтаж чадна гэж бодохгүй байна. Тэгээд л аль болох таарахгүйг хичээж байгаа. Ядаж л юмс дээрдтэл..би түүнийг уучлах хүртэл ч юм уу

-Ингэхэд ер нь тэд анх яаж танилцсан юм?

Хөвгүүн доод уруулаа хазлах нь хэлэх зүйлдээ эргэлзэж буйг илтгэнэ. Тэрбээр санаа алдаад босож өрөөн дэх жижиг хөргөгчнөөсөө 2 шил хүйтэн шар айраг гаргаад нэгийг нь залууд сунгалаа.

-Ажлын журмаар л байх. Би дэлгэрэнгүй хэлж чадахгүй ч хүмүүс сайн дураараа ажиллаад байх зүйл биш болохоор эхэндээ Даниел түүнийг хүчээр ажиллуулдаг байсан. Биднийг Америкад амьдардаг байхад тэр гэнэт нэг өдөр юу ч болоогүй юм шиг Үёныг дагуулаад ирсэн. Ажилд нь туслахаар болсон хүүхэд, орох оронгүй болохоор хэсэгтээ гэртээ амьдруулцгаая энэ тэр гээд л. Би ч яахав, нэг их дургүйцээгүй. Харин ч аль байдгаараа л найр тавьсан. Тэгээд л тэд аажимдаа дотноссон байх. Мэдэхгүй юм даа, энэ тухай бодмооргүй байна. Хэрэв тэд анхнаасаа л дотно байсан бол..

Сүбиний нүд нулимсаар дүүрч амьсгал нь давхцаж эхлэхэд Сан түүний хацрыг илбэн "Миний дэргэд хүссэнээрээ уйлж болно оо. Гэхдээ ингэж шаналахыг чинь харах сэтгэл өвтгөм юм" гэснээ гаран дахь шар айргаа бетагийн өмнөө тавьсан шилтэй мөргөлдүүлэн тулгаж "Алив ээ, намайг байхад ч болов жаахан хөгжилд л дөө" хэмээхүйд залуу захирал шар айргаа нэг амьсгаагаар талд нь оруулж орхив.

Хоолой зурж орсон хүйтэн шингэн ходоодонд очмогцоо шуудхан халуу дүүгүүлнэ. Нойр муутайн дээр олигтой юм идээгүйг ч хэлэх үү, хэтэрхий хурдан согтчих ч юм шиг.

[ ANIMALS ] completedWhere stories live. Discover now