Омега тест

227 21 2
                                    



Хоёр талд биеэ өмөөрсөөр тав дах хоног дээрээ явна. Жисонгүй өдрүүд уйтгартай бол Минугүй идсэн хоол хүртэл амтгүй санагдталаа  биесээ санана. Үнэндээ хар багаасаа л тэдэнд өөр хэн нэгэн, өөр сайн найз байгаагүй. Зөвхөн Жисон ба Мину.
Тиймдээ ч хоосон оргих сэтгэлээсээ хэн нэгнийг тархиараа түлхэх ч зүрхээрээ өгүүлэхийг мэдэрч байгаа билээ.

-Ёстой уучлахгүй дээ. Хэзээ ч уучлахгүй. Хөгшин хүн шиг яншдаг, намайг байнга зэмлээд л одоо бүүр хөөж байна. Би хэзээ ийм өрөвдөлтэй болчих оо вэ?

10минутын дараа

- Би гомдох ёстой биз дээ! Надаас уучлалт гуйх хэрэгтэй байхад зөрж уурлаад л. Түрүүлж би л уучлалт гуйсаар байгаад намайг одоо бүүр үл тоож байх шив.

20 минутын дараа

- Яахав би түрүүлж залгалгүй очсон юм чинь тэгтлээ уурлахгүй байж ч болох юм. Би угаасаа сайхан сэтгэлтэй.

30минутын дараа

- Уучлал гуйхгүй байсан ч болно оо. Зүгээр л над луу түрүүлээд залгачих

1 цагын дараа

- Үнэхээр би түүнд одоо хамаагүй бололтой.


Үнэндээ Жисон тэр оройны явдлын дараа гэртээ хариад 30 минутын дотор Минуг уучилсан. Гэвч тэгэж явуулчихаад ядаж ганц зурвас илгээгүйд, залгаад гэртээ очсон эсэхийн асуугаагүйд, зүгээр л Жисон шаналж байгаатай адил Мину шаналахгүй түүнээр дутахгүй байгаад гомдон 5 хоногийг үдээд байгаа билээ.

Ахлах ангид орсон жилээс Мину бүүр л хөндий болсоор л байгаа. Тэд ямагт нэг ангид хувиарлагддаггүй бол үгүй болох хэврэг нөхөрлөл шиг мэдрэгдэнэ. Яагаад Мину бид хоёр ийм болчихвоо.

Хэдий хөндий ч Мину хааяа Жисоныг тэвэрдэг. Орой байвал гэрт нь хүргэж өгч, биен өвдвөл асарч өгөөд л бага байхаасаа халамжилсаар байгаад одоо хүртэл зарим зуршил нь хэвээрээ.  Үсийн хойшоо илэнгээ " Жаахан тайрах хэрэгтэй болчихож", хувцасны цахилгааныг нь татаж өгөөд " Даарчихна. Өвдөж болохгүй шүү" гэх мэт хааяа өгдөг дэндүү дулаан халамж нь Жисоны зүрхийг хайлуулж хацарт нь тоорын өнгө нэмдэг. Энэ л Жисоны Минугаас сэтгэлээ татаж чаддаггүй шалтгаан.

Найзууд байхаар шийдээд сэтгэлээ татан гэсэн ч энэ хэдэн жил түүний зүрх Мину луу тэмүүлэхээ зогсоогоогүй. Хичнээн хичээсэн ч хайр хязгааргүй шүү дээ.




Миний альфаWhere stories live. Discover now