Сынмин Иэн хоёр pt4

153 21 8
                                    

Сынмин надад сайн байхаа больчихож.

Хайртай, Хайргүй, Хайртай.. Хайргүй
- Дахиад үзэх хэрэгтэй. Хайртай, Хайргүй, Хайртай.....

Сургуулийн хашаанд хаа нэгтээ байрладаг модон сандалнуудын нэг дээр суунгаа цэцгийн амь олноор таслан хороох энэ алуурчин бол Иэн.
Түүний хохирогч болсон олон ягаан цэцэгсийн хэсэг хөлөөр нь хөглөрөх нь гэрч болжээ.

Өмнөх Чанбины гэрт хийсэн уулзалтаас хойш Сынминтэй ярилцах хэцүү болчихсон. Тэр үргэлж л нэг тийшээ яараад, түүнийг үл тоогоод байгаа нь олон анзаарагджээ. Тэгэлгүй дээ хичнээн муухай хандлаа. Гэхдээ хүн яаж тэгж хурдан сэтгэл нь өөрчлөгддөг юм бол? Хачин биш гэж үү? Арай Хван Хёнжинаас болоод.. эээе мэдээж байж боломгүй юм. Арай тэр өөр хүнтэй уулзаад, нөгөө далайн үнэртэй нэгэн юм биш биз. Галзуурчихсан юм байхад аа! Яаж чадаж байна аа. Надад тэгэхдээ нотолгоо байхгүй. Сынминийг харалганаар буруутгаж болохгүй шүү дээ.
Ер нь араас нь дагах хэрэгтэй.

Хичээлийн дараа нэг л яарсан амьтан яваад байсан учир сэмхэн дагна. Гэвч тийм ийм гэх зүйл олдохгүй. Тэр нэг бол цагийн ажил хийгээд үгүй бол гэртээ хариад, гэртээ хүн нуучхаагүй л бол юунд яардаг юм бол доо. Нээрээ тэр нөгөө далайн үнэртээ гэртээ үлдээгээд яарч ирээд хамтдаа ямар нэг миний бодохыг хүсэхгүй байгаа зүйлсийг хийдэг байвал би үнэхээр ална даа.

Сүүлийн хэд хоног ардаас нь мөшгөхөд өө би олон зүйлийг анзаарсан нь хэзээ ч өмнө сонирхож байгаагүй зүйлсүүдээ. Түүнийг хэр их эелдэг болохыг, хэр тусч болохыг, инээмсэглэл нь ямар эгдүүтэйг, газарт унасан хогийг аваад толгой сэгсрэн хогийн саванд хийх нь хүртэл тэрнийг хэр сайн хүн болохыг харуулсан. Муу муухайгаас ангид төрсөн гэлтэй. Бүх биеэс нарны цацраг тусах мэт. Ийм Сынминийг байнга түлхдэг байснаа санах мөчид өдийг хүртэл тархиа хаа нэгтээ гээчхээд хагас солиотой хорвоог туулсан юм шиг байна.

- Жонин аа. Яагаад дагаад байгаа юм?
: Би чамайг дагаагүй. Зүгээр л өнгөрч яваад таарчихлаа. Хөөх ямар гэнэтийн байв аа.
- Сургуулиас хойш дагасныг чинь мэдэж байна аа. Чи ойрд яагаад миний хойноос тагнадаг болчихов.
: Үгүйсгэмээр байвч дагасан нь үнэн. Гэхдээ яагаад гэдгийн би ч бас мэдмээр байна.
- Магадгүй ямар нэг зүйлийг асуухыг хүссэн юм уу?
: Асуухыг хүссэн зүйл байхгүй. Зүгээр л чи ойрд хачин байгаад тэгээд л гайхаад
- Чиний ардаас гүйхээ больчихсон болохоор жаахан харамсалтай санагдаа юу?  Гэхдээ юу гээч чи чамд хайртай хүмүүсийг хэзээ ч ойлгохгүй усан тэнэг тиймээс би болилоо гэж хэлээ биз дээ. Чамайг хайрлахаа
: Яаг ямар чөтгөр нь шүгэлчихсэн юм бэ?
- Өнчин хайр гэдэг хараал бүх биед минь шивнэсэн, одоо харин ухаан орж байна.
: Яаж ийм амархан больчихдог юм.
- Энэ амархан байгаагүй ээ. Нилээн их хугацаа орсон.
: Арай нөгөө далайн үнэртэй хүнтэйгээ уулзаад байгаа юм уу? Сүүлийн үед
- Хүссэнээрээ л бод

Миний альфаWhere stories live. Discover now