4.🦋

139 28 3
                                    

Энэ Тэхёны хувьд шинэ зүйл биш байлаа. Өмнө нь ч тэр нилээн удаа ингэж байсан ба Жонгүг гэр бүлээ ч бас хангалуун байлгахын төлөө ажлаа нэн тэргүүнд тавьсаар тэдний дотно мөчүүд үгүй болж байгаад Тэхён гунигладаг байлаа. Тэхён өглөө эрт түүнтэйгээ хамт тоглож хамтдаа сайхан байхад ажлаас нь дуудаж урам нь хугарсан ч Жонгүгийн ажлын ачаалал, түүнийг үргэлж орхих нь Жонгүгийн сонголт биш гэдгийг ойлгосоор тайван байхыг хичээсээр байв. Гэвч Тэхёны тэсвэр хатуужил нь нурах дөхөж байлаа. Үнэнийг хэлэхэд тэр хамгийн сүүлд хэзээ Жонгүгтэй өдөржин хамтдаа байж унтаж байснаа ч санасангүй.

Тэднийг оролдох болгондоо нэг бол Жонгүг ядарч туйлдсан эсвэл утас нь үргэлж дуугардаг байв.

"Ухаалаг утсыг өнөөдрөөс эхлэн Ким Тэхён үзэн ядах болсон."

Тэхён сэтгэл санааны хувьд ч, бэлгийн харьцааны хувьд ч маш их бухимдаж байв.
Түүний бямба гараг гэртээ дэмий хоосон өнгөрч, сэтгэл санаа нь дэндүү хөшиж, ямар нэгэн хөгжилтэй зүйл хийж, бичиж чадахгүй байв. Тэр тааз ширтэж, үсээрээ аажуухан тоглож, чимээгүйхэн бодолдоо цагийг өнгөрөөв.

Ийм гоо үзэсгэлэн дэлхий дээр хэтэрхий шударга бус гэртээ чимээгүйхэн суудаг.

                                     ~🦋~

Тэхён оройн хоолоо бэлдэж дуусмагц хаалганы ойролцоо ямар нэгэн чимээ сонсогдов.

Өнөөдөр ч бас бусад өдрүүдээс ялгаагүй л Жонгүг яг ирдэг оройны цагтаа ирлээ.

Жонгүг хүрэм гутлаа тайлахад

Тэхён урьдын адил хайртыгаа тэвэрч угтсангүй, буйдангийн хажууд Жонгүгийг харан зогсоно.

"Би амлаж байна. Би үүнээс хойш эрт ирэхийг хичээх болно, бас хайрт минь маргааш бидэнд байгаа шүү дээ."

Жонгүг өнөө өглөө болсон үйл явдлуудыг санаж, Тэхёныг өөдөөс нь алхаж байхыг хараад цээжинд нь гэм буруугийн мэдрэмж нэмэгдэв.

Тэхён чимээгүйхэн Жонгүгийн мөрнөөс цүнхийг нь аван зөөлөн инээмсэглэв. Түүний бяцхан инээмсэглэл Жонгүгийн зүрхийг хурдан цохилуулна.

Жонгүгийн гэмшсэн царайг хараад Тэхёны зүрх хайлахгүй байж чадсангүй. Өнөө өглөө болсон бүхнээ мартаад найз залуугийнхаа хацар дээр гараа зөөлөн тавиад илсээр түүнийг энхрийлэн, уруул дээр нь үнсэв.

"Зүгээр байх болно. Чи өнөөдөр сайн ажиллалаа Күүки." Тэхён бататгасан бөгөөд түүний итгэлтэй өнгө нь Жонгүгийн сонсохыг хүссэн хамгийн сайхан магтаал байлаа.

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now