5.🦋

134 27 2
                                    

Хаалга чанга хаагдах чимээ Тэхёны толгойд байх ёстойгоос ч илүү цуурайтав. Тэхён айж бүх зүйл хэрхэн урагшилж эсвэл хойшилж байгааг, бодсоор бодолд дарагдлаа.
Тэр хүнд амьсгаагаа гарган ширээнээсээ холдон сандал дээр суув.. Унших нь ямагт түүний сэтгэлийг тайвшруулдаг байсан тул Тэхён зөөврийн компьютерээ нээж өөрийн бичсэн зүйлсээ уншив. Гэвч нэг л анхаарал нь төвлөрч өгсөнгүй. Жонгүг Тэхёныг дотроо ямар их бухимдаж байгааг нь битгий мэдээсэй гэж ахин дахин хүснэ. Жонгүг ч тэр энэ бүхнийг анзаарах завгүй байсан. Тэдний харилцаанд Тэхён хэзээ ч ганцаараа ийм хүйтэн, Жонгүг байхгүйгээс ийм хүйтнийг мэдэрч байгаагүй. Тэр үргэлж өөрсдийнхөө талаар сайхан бүхнийг нямбай гэгч нь бичдэг байсан юм, тэгээд гэнэт л ахин гомдсон сэтгэлээр бүгдийг нь устгалаа.
Түүний замбараагүй дэлгэцэн дээр захидал гарч ирэв.

Компани нь түүний "Шинэлэг санааг энэ ажилд тохирно" мөн түүнийг гадаадад дижитал зохиолчоор сонгосон гэж захидалд дурджээ. Гунигтай цаг агаар дунд далайн эрэгт цэвэр агаар сэвэлзэх мэт Ким Тэхёнд яг л тийм санагдаж байв.

Долоо хоногийн дараа нэгдэнэ гэж тэр шуудан руу цааш нь уншиж байх явцдаа  хуанли руу, харвал маргаашнаас эхлэн Гэгээн Валентины баяр болохыг анзаарав.
Гэнэт Тэхён гайхсандаа нүд нь гялалзаж, Жонгүг гурав хоног амраад зогсохгүй тэд хамтдаа ярилцаж, Гэгээн Валентины өдрийг хамтдаа өнгөрүүлж магадгүй, тэр ч бүү хэл Күүкидээ гэнэтийн бэлэг бэлдэж магадгүй гэсээр бодов. Тэхён Жонгүгт хэлэхийг тэсэн ядан хүлээж байсан тул түүний өмнөх санаа зовоосон зүйлс алга болов. Тэхён ингээд л хөөрхөн, инээмсэглэлээрээ инээж уй гашуугаа мартаж, дахин аз жаргалтай боллоо.

Эцсийн эцэст түүний Жонгүгт өгсөн амлалтууд нь тархинд нь шинэчлэгдэж, тэр бүгдийг дахин оролдоход бэлэн байв.

Гэнэт л бодолдоо автан сууж байхад үүдэнд чимээ гарах шиг болоход Тэхён босоод очвол түүний хайрт орж ирж байхыг олж хараад буйдан руугаа суулаа.

Жонгүг ядарсан нь илт байх ба Тэхён дээр очин найз залуугийнхаа мөрөн дээр толгойгоо тавиад нүдээ аних нь тэр..

"Чи зүгээр үү Күүки?" гэж Тэхён эргэлзэн асуухад түүний гар аль хэдийн хайртыгаа тэвэрсэн харагдана.

"Би ухаан алдаж унана гэж бодож байна. Би маш их ядарч байна." гэж Жонгүг бувтналаа. Тэхён түрүүний дарааллаар уурлах гэж оролдсон ч Жонгүг ямар ч эрч хүчгүй байгааг хараад зүрх нь өвдөж байв.

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now