🦋 Төгсгөл 🦋

227 28 2
                                    

Энэ үнэн, тийм үү? Хайр бүх зүйлийг сайхан болгодог. Хэдий бүх зовлон шаналал, үг бүр нь өргөстэй байсан ч хайр Жонгүг, Тэхён хоёрыг үнэхээр үзэсгэлэнтэй болгосон.

Хар шуурга маргааш нь өнгө өнгийн солонго болон хувирсан.

Бие биенгүйгээрээ амьдралд ямар ч ач холбогдол байхгүй гэдгийг үүрээр ухаарч, тэд харилцаагаа засахад илүү их бэлэн байсан тул тэдний хайхрамжгүй эвдэрсэн зүйл нь хайр дурлалаар нөхөгджээ.

Дөрвөн жил үргэлжилсэн тэдний харилцаа цаг үеэ дагаад зөв, болон буруу олон өөрчлөлтийг авчирсан ч тэд хэзээ ч салж байгаагүй жижиг маргалдаан хүртэл үнсэлтээр шийдэгдэнэ.

Хэдий энэ бүхэн аажмаар задарч байгааг харсан ч тэд хаана алдаа хийснээ ойлгосон, ялангуяа Жонгүг.

Тэр Тэхёныг буруутгаж байхад нүд нь итгэлгүй дүүрэн нулимсаар дүүрсэн байхыг хараад илүү их хайрлахыг хүссэн.

Эцэст нь тэр өөртөө болон Тэхёнд илүү сайн хүн болно гэж өөртөө амласан.

Тэд бие биедээ наалдан буйдан дээрээ сууж байлаа.

"Тэхён, би чамд маш их хайртай бид хоёрын дунд болсон бүх зүйлд уучлаарай. Би-"

Тэхён түүнийг чимээгүй болгож, уруулыг нь хуруугаараа дарахад Жонгүг инээмсэглэв.

"Жонгүг, би ч бас хайртай. Надтай хамт байхдаа битгий уучлалт гуй. Миний амьдралд хэрэгтэй зүйл надад байгаа, тэр бол чи Күүки. Надад өөр юу ч хэрэггүй."

Жонгүг Тэхёны нүднээс харсан гайхалтай зүйл бол хайр байсан бөгөөд тэр энэ хэвээрээ байлгахын тулд амьдралынхаа бүхнээ зориулахыг өөртөө ахин дахин амлав.

"Хажууд чинь байж хэзээ ч орхихгүй. Юу ч тохиолдсон би чамайг илүү ихээр хайрлах болно." Жонгүг өмнөхөөсөө илүү шийдэмгий байв.

Тэрээр өөртөө наасаар ийн хэлээд мэдрэмжээ бүрэн илэрхийлж байсан юм, тэр Тэхёнд ийм л их хайртай үгээр илэрхийлж чадашгүй ихээр хайртай.

"Чи надад нэг зүйл дээр туслах уу?" Тэхён санамсаргүй байдлаар асуув.

"Мэдээж, хонгор минь юу юм?"

"Чи үүнийг миний өмнөөс бөглөж чадах уу Күүки?"

Тэхён түүнд маягт өгөөд эгц суун Жонгүг үүнийг мэдэхийг хүсэв.

Жонгүг Тэхён руу итгэлгүйхэн дээш харан түүний гарт барьсан цаасанд ч итгэсэнгүй.

"Тэтэ энэ юу вэ?" Жонгүг үгээ гаргаж ядан байлаа.

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now