2. Юу болоод байна аа?

451 120 7
                                    

Хичээлийн цаг ч мөн адил маш хачирхалтай байдлаар өнгөрлөө. Багш сурагчид бүгд эелдэг бүр үнэхээр эелдэг гэж хэлж болохоор байдалтай байх бөгөөд багшийн зааж байгаа хичээл нь харийн шид биш ургамлын шид заагаад байгаа нь бүр хачин.

Гэвч анги дүүрэн хүүхэд сууж байгаа хэрнээ тэр гурваас өөр хэн нь ч үүнд гайхсан харагдсангүй.

Хичээлийн цаг дууссаны дараа нөгөө гурав ангиас гарч ирлээ.

Тэюун "Энд яг юу болоод байна аа?"

Жэхён мөрөө хавчин "Мээдкү. . . .гэхдээ багш яагаад ургамлын шид заагаад байсан юм бол?"

Жэмин "Ёстой мэдэх юм алга. Тэгээд бүр манай ангийнхан хэзээ ийм эелдэг болчихсон юм бэ?" гэж хэлж дуусаагүй тэдний хажуугаар Луут бүлгийнхэн явж өнгөрөв.

Тэд бол тэнгэрийн амьтад л гэсэн үг. Сургуулийн шилдгүүд байдаг тул тагтаа бүлгийнхэнтэй ярилцах нь битгий хэл тоож ч харахгүй, тоож харсан тохиолдолд үргэлж муу үгээр идэн, элдэв бусаар доромжилж тоглоом хийсээр зөрнө. Яг л ийм байдалтай 3 жил болсон юм.

Гэтэл дахиад л сонин зүйл болсон нь Луут бүлгийнхэн тэдний хажуугаар зөрөхдөө "Сайн уу найзуудаа? өдрийг сайхан өнгөрөөгөөрэй" гэх мэтээр бас л байж боломгүй хариу үйлдэл үзүүлэв.

Жэмин байдгаараа том харсаар "Энэ арай дэндэнэ ээ. Луут бүлэг ийм сайхан ааштай байх боломж байхгүй!"

Тэюун "Манай ангийнхан ч дүүрч нэг өдөр бүгдээрээ жаахан гажигтай болсон байлаа гэж бодоход Луут бүлэг бас ийм байна гэдэг"

Жэхён "Бүгдээрээ галзуурчихсан юм шиг л харагдаж байна" гэж хэлэхэд нөгөө хоёр нь ч хурдхан толгой дохилоо.

===========

Дэндүү хачирхалтай хичээлийн өдөр дуусаж дотуур байрандаа ирсэн ч ааш муутай жижүүр хүртэл сайхан ааштай. Бас үргэлж бүлэг болж хуваагдаж байдаг сурагчид ч өөр хоорондоо нийцтэй нэг л итгэмээргүй их нөхөрлөл дунд байгааг анзаарлаа.

Тэд өрөөндөө:

Жэмин "Яах аргагүй нэг юм болоод байна"

Жэхён "Харин тийм ээ, бүтэн сургуулиараа хордоно гэж байх уу?"

Тэюун малийтлаа инээсээр "Надад бол хамаа алга аа. Өнөөдөр надад үнэхээр сайхан байлаа. 3 жилийн турш үргэлж муу сурдаг, азгүй амьтан гэж шоолуулсаар ирсэн. Гэтэл өнөөдөр хүн бүр бидэнтэй сайхан харьцаж байсан. Сургууль дээр хүн шиг сайхан өнгөрөөсөн ганц өдөр байлаа. Надад лав маш их таалагдаж байна" хэмээн хоёр гараа толгойн ардаа барин хойш хэвтлээ.

🦋 Жинхэнэ шидтэн На Жэмин 🧙‍♀️Where stories live. Discover now