4. Одоо бидний цаг

324 93 7
                                    

Жэмин Жэхён хоёр "Юу яаж гэж?" хэмээн зэрэг шахуу асуухад

Тэюуны нүд томрон тэдэн рүү хараад "Тэд зүгээр байна. Яг бидэн шиг!" гэх нь тэр.

Жэмин, Жэхён "Юу??"

Жэхён "Чи яаж мэдэж байгаа юм?" гэхэд

Тэюун "Би түрүүнд нээлт хийсэн гэж хэлээ биз дээ? хоёр эргүү чинь өөрсдөө сонсохгүй байсан байж" гэсээр муухай харлаа.

Жэмин "Тэгээд тэр чинь юу юм? бас эднийг зүгээр байгааг яаж мэдэж байгаа юм?" гэж лавлан асуухад

Тэюун "Миний нээлт бол сургуулийн бүх хүмүүс сайхан ааштай болсон байгаа. Бас тэд хэн юу ч гэж хэлсэн бүх үгэнд нь итгэж байгаа. Би хэлсэн биз дээ? Линатай үнсэлцсэн бас хөхнөөс нь барьсан гэж. Энэ бол бүгд үнэн. Зүгээр юу ч гэж хэлсэн сургуулийн бүх хүн жинхэнэ юм шигээр хүлээж авч байгаа"

Жэхён Жэмин хоёр сонссон зүйлдээ итгэж ядан гайхсан харцаар "Жинхэнээсээ тэгдэг гэж үү?" хэмээн гайхан асуухад

Тэюун "Тийм ээ, байрны жижүүрийг хаалга нээж өгснийг та хоёр нүдээрээ хараа биз дээ? гэтэл эд миний хэлсэн нэг ч зүйлийг биелүүлээгүй. Бас энэ аргыг ч мэддэг бололтой" гэв.

Жэхён "Тэгээд л тэд луут ангид орчихсон байжээ?"

Гурван охины нэг нь "Тийм ээ, бид тэгсэн. Гэхдээ сургууль дээр биднээс өөр зүгээр хэвийн оюун ухаантай байгаа хүн үлдээгүй гэж бодож байсан юм. Үнэхээр их гайхлаа шүү"

Жэмин "Та нар яаж зүгээр үлдсэн юм бэ?"

Өөр нэг охин "Харин та нараас л тэгж асуумаар байна"

Жэхён "Бид хичээл дээрээ муу аваад бах болчихсон байсан. 7 хоног бах байх шийтгэлтэй байж байгаад хүн болсны маргааш л сургууль тэр чигтээ хачин болчихсон байсан" гэхэд

Чимээгүй зогсож байсан охины нүд томрон "Бид ч бас хувирсан байсан. Ургамлын шидийн хичээл дээр эмчилгээний ургамлыг хувиргагч хорт навчтай андуурч идээд бараг арваад хоног туулай болчихсон байсан шүү дээ"

Эхний охин "Тийм шүү. Тэгээд яг хүн болсны дараахан сургууль ийм хачин болчихсон" гэж хэлэхэд өрөөнд байгаа 6 хүүхэд бүгд л гайхширсан байдалтай бие бие рүүгээ харлаа.

Жэмин "Хөөх тэгвэл бид амьтан болчихсон байсан. Тэгээд л зүгээр үлджээ"

Жэхён "Сургууль дээр юу болсныг мэдэхгүй ч ямар ч байсан тэр шид нь хүмүүст л үйлчилсэн бололтой. Бид амьтан байсан болохоор эрүүл үлдэж"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 06, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🦋 Жинхэнэ шидтэн На Жэмин 🧙‍♀️Where stories live. Discover now