3. Нээлт хийсэн

441 108 24
                                    

Жэхён "Сургууль тэр чигээрээ хачин болсон байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч ядаж л анги, бүлэг хүмүүсийн нийлдэг хандлага зэрэг нь яг хуучнаараа байгаа. Гэтэл тэд Луут бүлэгт орчихсон байна гэдэг байж боломгүй зүйл. Энд нэг нууц байна даа"

Тэюун "Тэднийг тагнамаар байна уу?"

Жэмин "Яагаад болохгүй гэж? бид угаасаа захирлаас 7 хоногийн чөлөө авчихсан  байгаа шүү дээ. Заавал хичээлдээ суух ч шаардлага байхгүй" хэмээн дэггүй төрх гарган жуумалзав.

Нөгөө хоёр нь ч түүнтэй санал нэг байгаа бололтой нөгөө гурван охины араас явлаа.

Ойр байвал баригдах тул тэд нэлээд зайтай тэднийг дагана. Тэд яг л хэзээний онц сурлагатай гавал хүүхдүүд шиг л бүх хүмүүстэй чөлөөтэй харьцахаас гадна. Багш нар нь хүртэл тэднийг магтаж байгаа харагдана.

Нөгөө гурав бүр ч ихээр гайхширч орхив.

============

Хичээлийн цагууд дуусах хүртэл араас нь дагаж байгаад дотуур байр руу явахад нөгөө гурав явна явахгүй гэж маргалдаж байгаад эцэст нь явахаар болов. Учир нь охидын дотуур байр тусдаа болохоор тэдэнд эвгүй байсан байх.

Энгийн үед охидын дотуур байрны хашаа руу ч хөвгүүдийг зүглүүлдэггүй болохоор тэр гурав хэрхэн орохоо мэдэхгүй элдэв зүйл сэтгэж байлаа.

Тэдний бодож олсон хамгийн эхний арга бол өөрсдөө охид болох. Сургуулийн жүжгийн тэнхимийн арын өрөөнөөс эмэгтэй дүрэмт хувцас болон хиймэл үснүүд аваад охидын дотуур байр руу явцгаалаа.

Дүрээ хувиргасан гурав эмэгтэй хувцас, охидын юбка-т сайн дасахгүй байгаа бололтой дахин дахин юбка доош дарсаар явна.

Тэюун "Хүүх. . . энэ чинь бүр агааржуулагч юм биш үү? хамаг юм руу салхи сэвэлзээд яасан хэцүү юм бэ?" гэсээр юбка дарахад

Жэмин, Жэхён хоёр "Хэний санаа билээ дээ!!" гэж зэрэг шахуу орилов.

Тэюун нүдээ томруулан тэдэн рүү хараад "Та хоёрт бүр санаа ч байхгүй байсан биз дээ?" хэмээн өөрийгөө өмөөрөхөд

Жэхён "За за дуугүй бай!"

Жэмин "Ер нь яагаад хөхөвч зүүсэн юм бэ? дүрэмт хувцасны дээд тал өргөн шүү дээ. Шал хэрэггүй зүйлээс болж хамаг бие бариад байна!"

Жэхён "Амаа татаад дуугүй явцгаа, ацтай дотоож өмсөөгүй дээ баярла!" гэж хэлээд нөгөө хоёрын толгой руу цохиход

🦋 Жинхэнэ шидтэн На Жэмин 🧙‍♀️Where stories live. Discover now