R

400 52 14
                                    

Энэ хорвоод хорин гурван жилийг өнгөрөөхдөө би нэг л зүйлийг сайн ойлгож авч билээ. Төгс хүн гэж байдаггүй болохыг.  Гэтэл би төгс болохыг хүссэн. Өөрөөр хэлбэл төгс муу хүн болохыг юу юунаас илүү хүссэн. Гэсэн атал... тэр нэгэн, тэр нэгний юуг ч алж чадах инээмсэглэл нь миний хичээж ирсэн хар бараан түүхэнд минь өнгө оруулж, сэвтээгээд хаячихсан.

Хэрэв энэ цаг мөчид өнгөрсөн дэх би зогсож байсан бол хэзээ ч шалдаа бууж, зохиолын гол дүрд тоглохгүй байсан юм.

Хайр шаналгадаг гэсэн. Үнэн байжээ.

Магадгүй арван жил, түүнээс ч их байж мэднэ. Миний бусдын цусыг урсгаж таашаал авдаг байсан цаг хугацаа. Яг одоо урд минь намайг өс хонзон, зовлон шаналал, үзэн ядалтын харцаар цөм цоо ширтэх тэр нэгэн миний арван жилийн хугацаанд үйлдэж байсан хар бараан үеүдийн минь гэрч бололтой. Тэр Тэхёнд хэлсэн болов уу? Намайг ямар харгис нэгэн байсныг?  Одоогийн нөхцөл байдал надад яг л шүүх хурлын танхимд сэжигтний суудалд сууж буй мэт мэдрэмжийг өгөх аж. Тэхён шүүгч нь бололтой. Хэрэв түүний минь намайг төөнөх харц дахиж өмнөх шигээ гэрэлтэхгүй бол би яг одоо сайн дураараа амиа өгөхөд бэлэн байна.

-"Гуйя. Ядаж Тэхёныг ганцхан удаа надад харуулаач"

Анх удаа...анх удаа хэн нэгний өмнө сөгдөж байгаа минь энэ, анх удаа хэн нэгнээс гуйлт гуйж байгаа минь энэ. Тэхёнгүй ертөнцөд би хичнээн хүчтэй байвч түүнийг санах сэтгэлдээ өөрөө өөрийгөө мохоож, сул дорой нэгэн болон хувирах юм. Өрөвдөлтэй юм аа, би.

-"Гэр бүлийг минь хороочхоод бахдалтай нь аргагүй инээгээд явсан хүн өөрөө над дээр гүйж ирээд, өршөөл гуйж байгаа хэрэг үү? Нэг муу жаалаас болоод уу? Новш гэж! Тэр олон хүмүүс чиний энэ тоглоомноос чинь илүү үнэтэй байсан юм. Ойлгож байна уу! Чи түүнийг яаж хайрладаг шиг би ч бас гэр бүлдээ юу юунаас илүү хайртай байсан! Тэдний төлөө л бол юу ч хийхээс буцахгүй байсан юм! Гэтэл чи! Хүйтэн сэтгэлтэй новш! Өршөөл ч үзүүлэлгүй, нүдэн дээр минь буудаж хаячхаад....одоо юу гэнэ ээ! Харуулаач гэсэн үү!

Болно оо! Харуулаад өгье. Түүнийг яаж зовлонтойёо үхэхийг өөрийн нүдээр харж, тийм дүр зураглал хичнээн харгис байдгийг мэдэрч үз!"

Нөхцөл байдал бодсоноос минь дордож эхлэхийн цагт би сул дорой төрхөө авч хаялаа.

-"Хөдөлвөл наад юм ойлгодоггүй тархийг чинь буудаж орхино шүү!"

Түүний дагзанд буу тулгасаар би ийн хэлэх ажээ.

-"Тэг ээ. Бууд! Харин чиний шувуухай чинь намайг амьсгал хураасан цагт хамт хорвоог орхино гэж мэд!" түүний орилохтой зэрэгцэн хаалга хаагдах чимээ гарч, би эргэн харлаа.

•Murder Love• |✓|Where stories live. Discover now