32. Хорон санаат хатан (Part 2)

986 221 46
                                    

Тэр шөнөөс хойш хаан хэд хоногийн турш хагас галзуу байдалтай байсан. Цасангоотой уулзахаас татгалзаж бас ганц л буруу үг унагаахад намайг хөнөөх гэж хичээх хэмжээний маш ихээр цочирдсон байлаа.

Цасангоогын эцэг төгс төгөлдөр гоо үзэсгэлэнг мөрөөдөгч нэгэн байсан юм. Үргэлж л хорвоо ертөнцийн хамгийн гоо үзэмжтэй зүйлсийг өөрийн болгохыг хүсдэг. Мөн өөрт нь ойр байгаа хүмүүсийг ч төгс төгөлдөр, гоо үзэмжтэй харагдахыг шаарддаг байлаа.

Түүний мөрөөдлийн биелэл болсон үзэсгэлэнт охин нь эвэр болон далавчтай болсон нь түүний хувьд ертөнц сүйрснээс өөрцгүй аймшигтай бас гутамшигтай хэрэг байсан.

Амь шигээ хайрладаг Цасангоо охиноо бага багаар үзэн ядаж эхэлсэн. Бас Цасангоог яагаад ингэж хувирсан талаар ямар ч мэдлэг таамаг байгаагүй тул бүх бурууг надад тохож байлаа.

Шидтэн гэдэг дээр минь анхаарлаа хандуулж намайг охиныг нь мангас болгосон гоо үзэсгэлэнд нь атаархаад тийм үйл хийсэн хэмээн чин сэтгэлээсээ итгэх болсон.

Тэдгээр өдрүүдэд бидний амьдрал гуниг зовлонгоор дүүрэн байсан. Бяцхан Цасангоо тэр шөнө аавдаа ширүүн хандсан ч гэсэн хүний үр болсон хойно аавдаа хайртай, түүнтэй хуучин шигээ тоглож эрхлэхийг хүснэ. Гэвч эвэр далавч харсан цагаасаа хойш хаан түүнтэй уулзахыг ч хүсээгүй.

Энэ байдлаар хагас сар орчим өнгөрсний дараа би мэддэг чаддаг бүх ид шидээ хэрэглээд ч түүнийг хэвийн болгож чадаагүй. Нэгэнт өөрчилж чадахгүй гэдгээ мэдээд түүнийг яагаад ийм болсон талаар судалж эхэлсэн.

Энэ хугацаанд охины чадвар өдрөөр биш цагаар нэмэгдэж байлаа. Уулзах бүрд маш хэцүү хүнд гэгдэх ид шидийг сурчихсан хааяа бүр ид шидээрээ тоглоод байж байдаг. Энэ бүхэн надад хэвийн байсан ч хаанд улам бүр тэсэхэд хэцүү болж байлаа.

Ордны хаа нэгтээ ид шидтэй холбоотой зүйл болох төдийд л хаан галзууртлаа уурладаг байсан. Ингээд ордондоо тогтохоо больж юм л бол ан гөрөө хийнэ хэмээн олон хоногоор хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болдог болсон.

Гэхдээ энэ нь надад амар байсан юм.

Би охиныхоо талаар маш олон шидтэн, эрдэмтэн, номч хүмүүсээс асууж сургалж байж эцэст нь нэгэн номноос түүний талаар мэдэж авсан юм.

==================

Өнгөрсөнд:

Хаан эзэн ан гөрөөнөөс ирээд удаагүй байхад хатан нэлээд яарсан басхүү догдолсон байталтай хааны өргөө рүү зөвшөөрөлгүй оров.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now