5. Рапунзэл

2.1K 373 64
                                    

Скот түүний тушаалыг сонссон даруйдаа гараад явлаа.

Түүнийг хүлээх зуураа Тэмин тэр хоёр яаж тохирсон гүнжээ олох талаараа ярилцана.

Тэмин "гэхдээ чамд тохирсон гүнж гэхээр хэн байх ёстой юм болоо? чамд таалагддаг гүнжийн үлгэр байгаа юу?"

Жунин "мэдээж байхгүй. Би гүнжээр яах юм? гүнж гэдэг чинь охидын сонирхдог үлгэр. . . . үнэхээр ядаргаатай юмаа. Ийм тэнэг үлгэрийн ертөнцөд авч ирж байхаар marvel эсвэл DC-н комик дотор орсон бол дээр байхгүй юу. Ядаж л сонирхлыг минь илүү татдаг юм"

Тэмин "хараалгасан юм байж бас очих газраа сонгох санаатай. Ямар ч байсан нэгэнт чи бид хоёр энд гацсан. Бас чамайг өөрийн үлгэрээ олж аз жаргалтай төгсгөхөөс нааш бид буцахгүй. Тэгж бодоод хурдан арга замаа ол. Зөндөө олон гүнж байдаг шүү дээ. Тэднийг бод л доо. Ядаж арай дээр санагддаг нэг ч гэсэн үлгэр байхгүй гэж үү?"

Жунин "мэдэхгүй ээ, угаасаа сонирхол татдаггүй болохоор толгойд ч буух юм алга"

Тэмин "арай ч дээ. . . бод бод ядаж нэгийг нь сонирхож байж л бид эндээс гарах боломж нээгдэнэ шүү"

Жунин "мэдэж л байна шүү дээ, гэхдээ цаанаасаа болохгүй байхад чинь"

Тэмин "бурхан минь гэж энэ байдлаараа үлгэрийн ертөнцөд үүрд гацах юм байна л даа" хэмээн үглэхтэй зэрэгцэн хаалга нээгдэн Скот орж ирлээ.

Скот "эрхэм дээдсээ, нөхөрт гараагүй хааны гүнж болон, гүн вангийн гүнж нарын нэрсийг жагсаалт" хэмээн хуйлаастай бичиг өглөө.

Жунин "за ашгүй, эндээс харж байгаад гялс нэгийг нь сонгоход болно" хэмээн инээмсэглэсээр хуйлаастай бичгийг задлахад хэдэн метр үргэлжлэх урт бичээс байв.

Тэмин амаа ангайсаар цаас руу гөлрөн "э-энд яг хэдэн нэр байгаа юм?" гэж асуухад

Скот "нэлээд их байгаа. . . .9000 биш ээ 10 000 юм уу тэр хавьцаа л байгаа" хэмээн инээмсэглэх нь тэр.

Жунин "ТИЙМ ОЛОН ГҮНЖ БАЙДАГ ЮМ УУ?" хэмээн уулга алдахад

Скот "мэдээж шүү дээ, манай ертөнц үнэхээр олон хаант улстай. Бас хааны, ноёдын, ван, гүнгийн гээд л бүх залуу нөхөрт гараагүй гүнж нарын нэрс байгаа" хэмээн инээмсэглэв.

Жунин духаа цохиод "би чамд гүнж гэж хэлсэн нь хааны гүнжийг хэлсэн юм" хэмээн санаа алдлаа.

Скот "аан заавал хааны гүнж хэрэгтэй юм уу? нэрсийн жагсаалтыг өвгөн шидтэнээр гаргаж байтал хаантан ирээд язгууртан гаралтай бүх гүнжийн нэрийг нэм гэсэн юм л даа" хэмээн тайлбарлана.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now