Chapter one: Муу охин

1.6K 152 4
                                    

CHAPTER ONE: HIS VOICE

"Сонхүн аа, намайг орхисон шалтгаан чинь үнэхээр энэ юм гэж үү?"

"Чамайг найз охиноо гэж хэлэхээс ч ичиж байна."

"Зүгээр л намайг арчаагүй нэгэн гээд хэлчхээч дээ. Чиний хажууд явахдаа яг л хог новш шиг харагддаг гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ Сонхүн аа, би чамд хайртай."

"Бидний харилцаа ахлах сургуульд, яг одоо энд дуусаж байна. Би чамайг миний ирээдүйн нэгхэн хэсэгт ч битгий оршоосой гэж өдөр бүр хүсдэг болсон. Тиймээс цаашдаа танихгүй хүмүүс шиг байцгаая."

 DIVE INTO YOU

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.


DIVE INTO YOU

Гурван жилийн өмнө Пак Сонхүн надад тэгж хэлж байсан юм. Үзэшгүй муухай царайтай, өөртөө арчаагүй охин гэж.

Тийм ээ, ахлах сургуулийн жаахан охин байхдаа би одоогийн өөрөөсөө тэс ондоо хүн байсан.
Түүний анхны хайр нь би гэж өөртөө итгүүлсэн ч найз охин нь гэхээсээ илүү боол шиг цаг хугацааг өнгөрүүлсэн юм.

Энэ нийгэмд бид тарган байвал доромжлуулна, царай муутай байвал шоолуулна, намхан байвал тайрдсаараа дуудуулж, өндөр байвал тэмээ гэж хочлуулдаг. Бид эхээс төрсөн цагаасаа эхлээд л хатуу ялгавар үзэлтэй нийгэмд өөрсдийн сэтгэл зүрхээ бага багаар, алхам алхмаар сийчүүлж амьдарсаар байна.

Сургуулийн сурагч байхдаа би онц сурлагатан байлаа. Хүүхдүүд намайг дээрэлхэж чаддаггүй байсан шалтгаан ердөө л энэ. Тэгээд ч би тарган, царай муутай гэдэг дүр төрхөндөө үргэлж сэтгэл дундуур явдаг байсан болохоор түүнийхээ хэрээр хүмүүстэй аль болох муухай харьцахыг хичээдэг байсан юм. Тэгвэл тэд надаас хол байх юм шиг санагддаг байсан болохоор л тэр.

Гэхдээ ахлах ангид орсон жил онц сурлагатан байх эсэх минь хамаагүй болсон юм. Тэд ахиад л гадаад төрхөөр минь гоочилж, гахай нэр зүүлгэдэг болов.

Dive Into YouNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ