Chapter seven: Чи миний хавар

680 97 24
                                    

CHAPTER SEVEN: My Spring

 I think we've been looking for each other every day

Ups! Ten obraz nie jest zgodny z naszymi wytycznymi. Aby kontynuować, spróbuj go usunąć lub użyć innego.

I think we've been looking for each other every day





"Намайг тавь, Хисын."

Хамгийн эхний зүйл нь, би яг одоо үнэхээр гэртээ харихыг хүсэж байна. Хэн хүнээс илүүтэй халуун хөнжил минь, зөөлөн дэр минь л нүдэнд харагдаад байх юм. Тэгэхээр би өвдсөн гэсэн үг үү? Аль эсвэл гэнэт гарч ирдэг шигээ алга болчихсонд нь уур хүрсэн болохоор уу? Өөрөө өөрийнхөө энэ хачин бодлуудаас сална гэдэг худлаа бололтой. Би түүнийг өөрөөсөө зөөлөн холдуулаад толгой сэгсрээд "Би явлаа" гэв.

Түүний хажуугаар зөрөн суудал руугаа явсан ч ахиад нэг удаа эргэлзлээ. Арван дөрөв хоногт түүнийг үнэхээр саначихсан байна. Өдөр бүр харахыг хүссэн болохоор тэр байх л даа. Биеийн дулаан нь намайг бүчих үед би тэгээд цаг хугацааг гацаачихмаар санагдсан. Хүчээр өөрийгөө татан, ямар нэг хачин нөхцөл байдал үүсгэхгүйг хичээн Енагийн дэргэд суулаа.

Жэй "Чи зүгээр үү? Бие чинь таагүй харагдаж байна."

Ена "Түрүүлээд харьж байх юм уу? Оройны хичээлээ мартвал яасан юм. Энэ байдлаараа Ким багшийн хичээл дээр сууж чадахгүй юм байна."

Би "Санаа тавьсанд баярлалаа. Тэгэх хэрэгтэй бололтой."

Сонхүн "Би чамайг хүргээд өгье."

Жэй Ена хоёрыг хоолоо ид гэж үлдээчхээд Сонхүн намайг хүргэж өгөхөөр боссон юм. Би үүнийг зөв эсэхийг мэдэхгүй байна л даа. Гэхдээ Енагийн хувьд энэ үнэхээр эвгүй байна байх. Гэсэн ч тэр надаас ялгаатай нь, Ена залуусыг өөртөө яаж татахаа сайн мэддэг. Тиймээс Жэй тэр хоёрын харилцааны эхлэл сайхнаар тавигдана гэж найдаж байна.

Өнөөдөр бүрхэг өдөр байсан болохоор харьцангуй сэрүүн байх ажээ. Сонхүн надад хүрмээ тайлж өгөөд хажууд зэрэгцэн алхана. Гэхдээ энэ удаад түүнтэй тоглох хүсэл алга. Зүгээр л баярласнаа илэрхийлээд өнөөдрийг дуусгамаар байна.

Dive Into YouOpowieści tętniące życiem. Odkryj je teraz