Chapter eight: Чиний дүр төрхийг хайна

665 89 14
                                    

CHAPTER EIGHT: That Feeling When We

 It's always better when we're together

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

It's always better when we're together



Гэртээ орж ирээд хийх зүйл олдохгүй болохоор нь түүний зурваст хариулав. Хисыныг бага багаар мэдэж эхлэх үед тэр миний төсөөлж байснаас илүү хөгжилтэй, байгаа оршихуй нь өөрөө инээдтэй залуу гэдгийг мэдэрч байсан юм. Орон дээрээ хэвтээд унтан унтталаа түүний бичсэн зүйлсэд инээн нэг л мэдэхэд нүд анилдсан байлаа.

Жаргалтай байх гэдэг яг ямар мэдрэмж юм бол? Яг одоо цээжинд минь, зүрхний маань голд цэцэглэж байгаа энэ хачин мэдрэмжүүд яг ямар учиртай юм бол? Чамайг харах бүрт зүрх минь хурдан цохилж, хүрэлт чинь ухааныг минь самууруулах юм. Ингэж болохгүй ээ, түүний гэсэн бүхэнд унахаасаа өмнө хил хязгаар тавих хэрэгтэй.

Гэвч бид зөвхөн оюун ухаант тархиндаа захирагддаг байсан бол энэ дэлхий дээр хүн гэж оршихгүй юм шүү дээ.









EPISODE EIGHT  ________________________
DIVE INTO YOU









Ена "Жэйд очно гээд амлачихсан. Тиймээс найз минь, чи надтай хамт явах л болж дээ."

Би "Үгүй ээ, Ена ганцаараа явчих аа. Тэнд Хисын Сонхүн хоёр хоёулаа байгаа шүү дээ."

Ена "Ким багш чамайг ир гэж хэлсэн. Чамайг магадгүй нэгэнтэй нь хамт хосын үзүүлбэр үзүүл гэх гэж байгаа байх."

Би "Итгэхгүй нь ээ, би явахгүй ээ Ена. Намайг өвдчихсөн гээд хэлчих."

Ена "Чи хэзээ нэг өдөр Ким багшийн хичээл дээр сууж л таараа шүү дээ. Семестрийн төгсгөлд чи тэр ааштай эмэгтэйг яаж ч чадахгүй."

Би санаа алдаад толгой дохилоо. Түүний хэлсэн үнэн. Семестрийн төгсгөл гэхэд би зан харьцааны доголдолтой Ким Юүминыг гуйх хэрэг гарах байх. Урлагт хайртай зарим хүмүүсийг би огтхон ч ойлгодоггүй. Тэд асар их хөдөлмөрч, бүтээлч гайхалтай ертөнцтэй хүмүүс хэрнээ зан харьцаан дээрээ ямар нэг байдлаар доголдолтой байдаг. Ким Юүмин багшийг ч бас би тэгж боддог. Тэр оюутнуудын айж явдаг домогт багш.

Dive Into YouWhere stories live. Discover now