Ажлын залуу

44 1 3
                                    

Ажилд ороод 3 сар л болж байгаа нэг залуу байдаг юмаа. Тэгээд яахав ажлынхаа залуучуудаар нэлээд хэдэн удаа гарсан.

Бөөнөөрөө уулзахдаа сүрхий дотно байдаг ч яг хоёулханаа байхдаа ч юм уу тийм дотно биш хүн байхгүй юу.

Тэгсэн тэр хүн надад найз охинтойгоо ойрд тааруу харилцаатай байгаа, аав ээж нь тэгээд ингээд байдаг, яах уу гээд хэтэрхий хувийн зүйлсээ яриад, зөвөлгөө асуугаад байх юм.

Хүн ер нь ийм нээлттэй байдаг юм уу хихи.

Надад бол иймэрхүү зүйлсээ ярихад хэтэрхий random санагдаад кк.

Эсвэл намайг 3 сарын хугацаанд сайн найз нь болсон гэж ойлгосон юм болов уу хаха.

Гэхдээ үнэхээр хоёулханаа өнгөрөөсөн цаг хугацаа бол байхгүй. Би өөр дээрээ бодоод байхаар, би ер нь хүнтэй иймэрхүү зүйлсээ ярих хэмжээнд болох хүртлээ нэлээн их хугацаа зарцуулдаг учраас гайхаад байгаа юм л даа.




Жич: та нарт хуваалцах сонирхолтой түүх + зөвөлгөө асуух ч юм уу тиймэрхүү юм байвал би энэ буландаа нийтэлж байхаар шийдлээ.

Bullshit (PIECE OF SHIT V2) Where stories live. Discover now