яах вэ (дахиад юм нэмсэн болно хаха)

141 5 55
                                    

Дахиад та нарын бодлыг сонсох гээд кк.

Нэг залуу байдаг юмаа. Би биенийгээ мэддэг болоод гайгүй удаж байна. Одоо яг 3 орчим жил болох гээд.

Ер нь анх их яриа нийлдэг байсан, миний тоглоомыг хүлээж авдаг гэх үү дээ. Бусад хүмүүс сайн ойлгож хүлээж авахгүй уурлах, гомдчихоод байдаг болохоор түүний энэ зан нь надад их таалагдаж байсан.

Тэгээд ер нь зүгээр дээд, доод дамжааны эгч, дүү гэдэг утгаараа маазрах үедээ маазраад юм яриад өнгөрдөг байсан.

Өнгөрсөн жилийн 11 сараас би ер нь талтай болчихсон байсан гэх юм уу даа. Оройны 8, 9-ээс авхуулаад шөнийн 3, 4 болтол чаталдаг болсон. Янз бүрийн зүйлийн тухай ярина. Үнэхээр юуны ч хамаагүй талаар ярьдаг байсан. Заримдаа би чат эхлүүлнэ. Заримдаа тэр гээд л ...

Энэ 6 сард таарахдаа би түүнд ямар сонин үстэй болчихсон юм бэ. Үсээ засуулаач нтр гээд шоолох маягтай хэлсэн л дээ. Тухайн үедээ надад бараг яадаг юм нтр гэж хэлсэн байхаа хаха.

Тэгээд энэ зун би түүний гэрийн ойролцоо нүүж очсон. Тэгээд нэг орой хоорондоо нойр хүрэхгүй байна энээ тэрээ гээд чатлаж байсан чинь тэр надад нэг шил пиво уухаар нойр сайн хүрдэг гэнээ. Тэгээд би гэрээс гармааргүй байнаа лай2 гэсэн чинь нээрээ хоёулаа нэг нэг пиво уучихъя гэсэн. Би үүнийг нь зүгээр гэр гэртээ утасны цаанаас тулгаад ууна гэж бодоод чи авч өгөх юм уу гээд асуусан чинь за яахав би аваад очьё гэдэг юм даа.

Чи нээрэнгээсээ яриад байгаа юм уу гээд би зөндөө асуусан. Тэгсэн чинь гадаа чинь очихоор хурдан гарч ирээрэй гэсэн. Би бүр бөөн шок. Яагаад вэ гэхлээр хэчнээн зөндөө юм ярьж, чаталдаг байсан ч гэсэн, арай ч харанхуй шөнө цуг ууя гэж хэлнэ гэж бодоогүй ээ хихи. (ЭНЭ МӨЧӨӨС Л БИ ИЛҮҮ ДУТУУ ЮМ БОДОХ НЬ ИХЭССЭН. ӨМНӨ НЬ ЯАХАВ НАДАД ЭЕЛДЭГ ЗАН Л ГАРГАЖ БАЙГАА БАЙХ. НАЙЗ Л ГЭЖ ХАРДАГ БАЙХ ГЭЖ ӨӨРТӨӨ ИТГҮҮЛДЭГ, ӨӨРИЙГӨӨ ДАРДАГ БАЙСАН ГЭХ ЮМ УУ ДАА.)

Тэгээд тэр машинтайгаа ирээд бид хоёр түүний авчирсан нэг нэг шилийг шар айргийг уунгаа баахан зүйлсийн талаар дахиад ярилцаж суусан. Би бас дахин нэг удаа үс чинь ямар тэнэг юм бэ гэж хэлсэн. Гэхдээ юу ч болоогүй ээ хихи. Зүгээр ууж дуусчихаад тэр намайг гэрт хүргэж өгөөд салсан даа. Аан бас ойрхон гэртээ таньдаг хүн байх амар юмаа хамт уух хүнтэй гэж дахин2 хэлсэн. Мөн ах нь найз охинтой болсон гэснээ, би түүн шиг тэгж эрт амьдралаа сүйтгэхгүй ухааны юм ярьсан. 

Тэгээд би гэр лүүгээ орчихоод шар айргаар дайлсанд баярлалаа гээд би дараа нь хоолонд ч юм уу даая гэсэн чинь тэг тэг гэсэн. Хэд хоногийн дараа тэр над руу хоолонд даах хэвээрээ юу гэж асуухаар нь тиймээ ямар хоол идмээр байна гэлээ. Тэгсэн хоол нэг их идмээргүй байна хамт кино үзье гээд. Хамт кино үзсэн. Кинон дундуур цамцаа тайлаад эвхэж мөрөн дээрээ тавьснаа дэрлэ гээд. Би дэрлэсэн л дээ кк. Тэгээд кино үзэхээр ирэхдээ үсээ засуулчихсан байсан кк. Би тоглоом маягаар яагаад хэзээ ч үсээ засуулахгүй гээд байсан хүн үсээ засуулчихаав гэсэн чинь ичсэн маягтай ээж уурлаад байсан гэсэн. Бид хоёр гадаа гоё байсан болохоор алхаад юм яриад харьсан л даа. Тэгээд би алхаж явахдаа энэ үүл их гоё юмаа, зургийг нь даръя гээд зураг дараад зогсож байсан тэр камерний урдуур орчихоор нь холдоочээ зураг нь дээр гараад байна гэсэн зүгээрээ дарчих дараа нь наад зургаа хараад өнөө оройны талаар санаж яваарай гэсэн. 

Bullshit (PIECE OF SHIT V2) Where stories live. Discover now