Chen

230 19 11
                                    

Тайлбар дээрх шиг зүгээр л миний бодол учир хэнд ч тулгахыг хүссэнггүй. Ямар ч хариуцлага хүлээхгүй. Дургүй чинь хүрж байвал зүгээр алгас. Би ч уучлалт гуйхгүй, харамсахгүй.

За тэгэхээр фен байж хайртай айдолоо амьдралынхаа аз жаргалыг олоход нь яагаад уурлаад байгааг ойлгохгүй байна гэсэн хүмүүсд зориулаад өөрийнхөө зүгээс гаргалгаа хийх  гээд үзье. Миний л бодсон зүйл учир үзэн ядаж буй хүмүүс ингэж ч бодоогүй байж болно.

Тэгэхээр ямар ч мэргэжилд золиос шаарддаг. Тэсвэр, тэвчээр, хатуужил бүгдийг шаардана. Бид нар гарах үр дүнг нь мэдсээр байж сонгодог. Жишээлбэл хүн болгон эмчийн мэргэжил насаараа сурна, төгсөөд тийм ч таатай нөхцөл хүлээж авахгүй гэдгийг мэдсээр байж энэ мэргэжлийг сонгодог.

Уучлаарай надад үүнээс өөр жишээ татах зүйл орж ирсэнгүй. Ямартай ч үүнтэй л адил Чэн ямар хэцүү замаар алхахаа мэдсээр байж дуучин болохоор шийдсэн. Мэдэж байна, айдол болохын тулд ямар их хүч хөдөлмөр, хөлсөө урсгадаг гэдгийг. Гэхдээ байна шдээ үнэнийг хэлэхэд зовоогүй хэн байгаа юм. Хүн болгон л мэргэжилдээ хүрэхийн тулд зовж байгаа за юу. Чэн хөлс хүчийнхээ үр шимийг хүртэж дебут хийсэн. Энэ үеэс л улам хянамгай болох ёстойгоо юу золиослохоо мэдэж л байсан байж таараа. Угаасаа Чэн анхны айдол биш. Аль эртнээс энэ бүхэн уламжлагдаад ирсэн. Айдол болохоор бэлдэж буй хүн байтугай захын нохой ч мэдэхээр зүйл. Багш хүний амьдрал сурагч, сургууль дээр, эмч хүнийх өвчтөн дээр, айдол хүнийх фен дээр тогтоно гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Компани нь ч сайн ойлгуулсан байх ёстой.

Золиос (би үнэндээ золиос гэж хэлмээргүй байна. Арай л хүнд нэр байна) тэвчээрийнхээ үр ашгийг тэрээр хэд нугалж олсон. Өнөөдөр ер нь дэлхийд төрийн албан хаагч насаараа ажлаад олохгүй мөнгийг Чэн хураачихсан байгаа. Тэрээр үр ашиг, шимийг нь хэд нугалж авсан уу гэхээс ерөөсөө дутаагүй.

Дараагийн хэлэх зүйл бол Солонгосын уламжлал, соёл. Ер нь Монголоос бусад газар 30-с дотогш хүнтэй гэрлэхийг эрт гэж үздэг. Би зуун хувь итгэлтэй биш байгаа ч нэг их хол зөрөхгүй байх. Сүүлийн үед хүмүүсийн боловсрол дээшлээд эрт гэр бүл зохиох, хүүхэдтэй болох нь хойшилж байгаа. Үүнд нь би баяртай байна. Учир нь хүний ажил амьдрал карьер 30 наснаас тогтвортой болдог гэж ярьдаг. Юу юу ч үгүй байж Монголд хүүхэд хүнсээ өөрөө бэлтгэдэг энээ тэрээ, ямар ч гэр бүл төлөвлөлт бэлгийн боловсрол байхгүй болохоор шууд л төрүүлдэг. Тэр хүүхэд төрөөд яах уу ийх үү. Зарцуулах мөнгө, хадгаламж, төлөвлөгөө юу ч байхгүй. Үүнээс болж ядуурал буурахгүй, хүүхдийн хүчирхийлэл, гэр бүл салалт нэмэгдээд байна.

Bullshit (PIECE OF SHIT V2) Where stories live. Discover now