-10-

307 42 8
                                    

Тэр хэтэрхий сэтгэл татам.
----

Өглөө босон толинд өөрийнхөө дүр төрхийг харвал үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигтай харагдаж байлаа. Өчигдөр л том том дуугараад байсан хүн шөнөжингөө Юнагийн хэлсэн үгэнд гомдож уйлсаны минь гай хавдаж улаасан нүд болон нүүр. Тэгэхдээ өнөөдөр ямар азаар хичээл байгаагүй юм.

Би нүүр гараа угаасан болоод жоохон идэх юм эргүүлсээр буцан орондоо ороод удаагүй байхад хаалга нүдэх чимээ дуулдана. Бурхан минь хэн бэ? Тэр дорхноо зүрх түгшүүрлэн хаалга руу яаран гүйгээд дурангаар харах гэхэд тагласан байлаа. Хэн гэдэг нь ойлгомжтой.

Би буцан толь руу харвал миний хавдсан нүүр хэвэндээ л байлаа. Ахх маск зүүчих үү? Зза бүр сэжигтэй болно. Үсээрээ нуучихья гэж бодон урдуураа үсээ оруулан зогсож байхад ахин нүдэх чимээ дуулдах үед цочсоор хаалгаа хурдхан шиг тайлвал урт шар үсээ хойш илээд зогсож байсан тэр намайг хараад цочин орилох үед би ч давхар цочино.

Жонхан ах:Бурхан минь. Юн Жихэ хариугаа аваад байгаа хэрэг үү? Тэр үед чинь санаандгүй гарнаас хальтарсан юм шдээ гэхэд би нүдээ эргэлдүүлэн:Хоол хийдэггүй таны гарт загас байгаад л тэгээд намайг орж ирэхэд яг миний толгой дээр гэнэт гарнаас чинь хальтраад унаад л тэ... Юн Жонхан тэр үед толгой ямар их өвдөж бас айсныг мэдэж байна уу? гэж хэлэн түүнийг оруулан цааш өрөө рүүгээ цамц өмсөхөөр явах гэхэд тэр харин араас зүүгдэн:Зза уучил уучил. Жихэ-яа ганц ах чинь ирж байхад үнсүүлэхгүй хэрэг үү? гэж хэлэн мушилзах бол би ахин нүдээ эргэлдүүлэн:Би одоо жоохон хүүхэд биш. Бас битгий хүнд наалдаад бай гээд түүнийг ор луу түлхвэл тэр над руу муухай харан:Газар дээрх ганц дүү минь намайг тоохоо больжээ. Би ингээд өнөөдрөөс эхлээд айлын ганц хүүхэд боллоо. Би уг нь ээж ааваас дутхааргүй өсгөж өндийлгөсөн дүү минь нэг л өдөр надаас ингэж урвах гэж- гээд үглээд байхаар нь хацар дээр нь хальт үнссэн болоод амыг нь таглав.

Би цамц өмсөөд түүн лүү эргэж харан:Ер нь ямар хэргээр та энд ирдэг билээ?

Жонхан ах орон дээр налайн хэвтсэн хэвээр:Өнөөдөр энэ хавиар хүнтэй уулзах ёстой юм. Тэгээд далимаараа чамайг шалгах гэж орж ирсэн юм

Би:Миний юуг шалгана гэж?

Жонхан:Ямар нэгэн гозон толгойтой хар юмтай хамт байхвийдээ гээд. Угийн шал дэмий юм хийсэн байна. Хүүе арай нуусан юм биш биз? гэж хэлэн босон хувцасны шүүгээ онгойлгож үзэн ээлжит жүжгээ тавина. Би харин түүний ээлжит жүжгийг харан сууна.

He's....Where stories live. Discover now