1.

402 35 2
                                    

Эри

Одоо

Арагш толгойг минь даган унасан цамцныхаа малгайг авж буцан өмсгөөд урагш харахдаа тогтоон харсан эхний зүйлээсээ харцаа салгаж чадсангүй.

Хар цагаан судалтай цамц. Цагаан судал дотроо цэнхэр, шар өнгийн нэмэлт судалтай байх ба хэдэн жилийн өмнө өөрийн биеэр хүнд бэлэг болгон өгсөн цамцтай төстэй харагдана.

Арай тэр? .... гэсэн горьдлого тээсээр араасаа өргөн мөртэй харагдах залуугийн алхааг даган сэмээрхэн алхав. Тэр нэг мөрөндөө цүнхээ унжуулан үүрч, нэг гартаа ундаа, нөгөө гараа харин өмднийхөө халаасанд хийсэн байгаа харагдана. Түүний барьсан байх лаазтай ундаа нь ч надад тэр нэгнийг санагдуулав.

AriZona, тарвасын амттай.

Надад юм бүхэн Жэнуг санагдуулдаг ч түүн шиг дотно мэдрэмж авсан удаа их цөөн.

Танихгүй нэгний араас ширтсээр эршүүд алхаа, хүчирхэг байдалд нь чихэвчээр сонсож буй дуутайгаа нэгдэн ууссаар, уярч орхив. Түүнийг хажуу тасаг руу эргэх үед би буланд хэсэг хүлээж зогсоод араас нь эргэх гэтэл дагаж байсан хүнтэйгээ харц мөргөлдчих нь тэр.

Унжсан үснийхээ араас нууцаар ширтэж байдаг нүд яг хэвээр.

Жэну?

Дахиад л чи юу?

Энэ нэрийг бодох төдийд түүний энгэрт тэврүүлсэн мэт амар тайван мэдрэгдэх шиг. Үнэндээ би түүний энгэрт шигдэх байтугай гарт нь ч хүрч үзэж байсангүй. Өөрийн хорогдох газрыг зөвхөн тэр гэж итгэсэн бидний цөөн хэдэн хоногууд. Бүрхэг тэнгэрийг ширтэн суухаас өөр юуг ч хийх хүсэлгүй томоожиж амжаагүй бид.

Дахин мэдрэхийг хүсдэг тул би хараахан томоожиж амжаагүй бололтой.

Сонсож буй дуугаа хүртэл түүнтэй чихэвчээр хуваалцан сонсон хэвтсэн үеэ санасан тул догдолсоор, амандаа "Жэну" хэмээн бувтнан түүнийг олохоор араас нь алхлаа.

Бид тийм зөв зүйл хийж байгаагүй ч түүнтэй хамт бүтээсэн алдаа болгоноо ахин давтахаас эмээгээгүй тул түүний судалтай цамцыг олж хараад, чангаар түүнийг дуудав. Түүнийг энэ удаад эргэн харахдаа намайг таньж, гүйн ирээд чангаар тэвэрч авна гэх бодолдоо хөөрсөөр зогсоно.

Би Жэнуг дэндүү их саначхаж ээ!

Төсөөлөл минь салхийг даган хийсэж, миний хөлд тулан ирсэн 5 доллар шиг нуран унах үед Жэнугийн бараа надад харагдахаа болив. Өнөөх 5 доллар дээр борооны дуслуулж унаж, буцан ойхдоо миний нимгэн гутлыг норгох ажээ.

Gloomy SkyWhere stories live. Discover now