24.

54 10 2
                                    

Төгсгөлийн хорин дөрөвдүгээр хэсэг

Эри

Шувууд жиргэх чимээгээр цаг эрт байгааг ойлгосон ч эргээд унтахыг хичээн, нэлээн хөрвөөв. Намайг албаар сэрэх сэрүүлэггүй байгаадаа ойрд нэг л дасахгүй юм. Өмнө нь сэрэх гэж зовдог байсан тогтмол цагтаа өөрийн мэдэлгүй сэрчхээд байдаг болж. Хөшиг өрөөнд нарны гэрэл орж ирэхээс бүхэлд нь халхалсан тул өрөө тас харанхуй харагдах ч шувууд өөр зүйлийг илэрхийлнэ. Цонх нээлттэй орхижээ. 

Би эргэж унтах худлаа болсныг мэдэх ч нүдээ анин, хэвтсээр. Амрахыг тэгж их хүсчхээд хэдхэн хоноод залхаж эхэлж байгаадаа өөрийгөө шоолон, орноосоо залхууран босож хөшгөө нээвэл зуны эхэн сарын хурц нар эгц дээрээс тусахаар наашилж байв.

Том орон дээрээ дахин хэсэг залхуурч хэвтэж байгаад утсаа оролдвол цаг агаарт үдээс хойш бороо орох магадлалтай гэсэн байв. Саяхан цонхоор харахад нэлээд цэлмэг байсанд энэ мэдээ жаахан хачин санагдана. Эсвэл битгий ороосой гэж бодсоных байх л даа.

Гэнэт өөрөөсөө бороонд дургүй эсэхээ нэхэж асуув. Өмнө нь дургүй байсан ч одоо дургүй гэж хэлэхгүй байх. Бүрхэг байхаар харин эвгүй байдаг болчихсон. Хачин хэрэг шүү. Гэхдээ бүгд бараан үүлэнд дуртай шүү дээ.

Би дурсамжаа эргэж санан, сэмээрхэн мишээхэд бүрхэг тэнгэрийг онц гойд цаг агаараар дурсахаа хэдийн больсноо ухаарав. Дурсамжаа үл тоосондоо биш, өнгөрсөн дөх өөрийн мэдрэмжээ үгүйсгэж бодсондоо ч биш юм. Тохиож байдаг энгийн нэг цаг агаар болохоор тэр.

Орон дээрээ өнхөрсөөр цэлгэр том цонхоор гадаах орчныг ажвал үүлс хурахгүй бол өнөөдөр нар жаргах үе ихэд гоё харагдах байх гэж бодов. Тийм үеэр хаашаа ч хамаагүй алхах тайвшрал гэдэг үгний зураглал шиг санагддаг юм.

Шаргал туяаг ширтээд Жэнугийн инээмсэглэлийг бодолдоо зураглав. Түүний нүүрэн дээр нарны цацраг тусахаар царайлаг харагддаг байсныг санаж байна. Ахлах сургуульд байхдаа их боддог байсан сан. Орондоо тийчлээд л...

Саяхан амрахаас залхаж байгаагаа дурдсан ч гэнэт л орон дээрээ тайван гэх чинь хийцгүйрэн хэвтэх мэдрэмжийг хэтэрхий их санагалзсанаа мэдэв. Үүний араас юунд ч яаралгүй шүршүүрт орох болон өөртөө тансаг өглөөний цай бэлдэх гээд л. Бид хэчнээн завгүй амьдардаг юм бэ? Бодол маань харин эергээс илүү сөргөөр эргэлдээд бүр амс ч хийхгүй гээч.

Gloomy SkyWhere stories live. Discover now