9.

82 21 4
                                    

Одоо

Дуртай зохиолыг маань өсвөр насныхныг дэмий ховсдогч гэж хэн нэгэн хэлэхийг сонсоод уурлаж байхыг бодвол би одоо хүртэл томоожоогүй бололтой. Гэнэт яагаад бүх зүйл томоожих талаар болж хувирав аа? Дөнгөж хорин нас гарч яваа би хаанаасаа томоожих их хүслийг гаргаж ирээд байна?

Бямба гараг ирдгээрээ ирсэн. Яагаад ч юм үүрээр сэрчхээд элдэв зүйл бодон суув. Догдолж сэрсэн гэвэл хэтэрхий илт сонсогдох бололтой.

Өдрийн нэг цаг ч удахгүй болов. Байрныхаа гадаа суугаад өнөөдөр яагаад ийм бүрхэг байгааг гайхан суулаа. Хэрэв үнэхээр Жэну хүрээд ирвэл юу хэлэхээ мэдэхгүй, бодох ч үгүй сууна.

Одоо ч жаахан хүүхэд шиг аашилж байгаадаа урам хугарах ч үнэхээр мэдэхгүй юм даа. Хэзээ, ер нь яаж тэр томоожих гарцад хүрэхээ. Энэ зан маань шийдвэр гаргахад саад болж, өөрийн хүсэж буй зүйлийг зөв эсэхийг шалгахад хүргэх юм. Үнэндээ миний зөв бурууг шалгах хүний үзэл бодол тэс өөр байлтай.

Болдог бол Жэнуг нэг чанга тэвэрч аваад бүх ойлгомжгүй мэдрэмжээ үлдээчхээд явах юм сан.

Удалгүй дугуйгаа унан наашлах түүний төрх харагдсан ч би түүнийг миний хажууд иртэл огт танихгүй юм шиг урагш харан суув. Жэну дугуйгаа модон сандал налуулж тавиад миний хажууд суулаа. Би нэг бол түүний ирсэн зүг рүү нэг бол доош харан суухад Жэну байн байн над руу харах нь мэдрэгдэж байв. 

Ямар нэгэн ичих, санаа зовох ч юм уу зугтмаар санагдам эвгүй мэдрэмж төрөхгүй байгаад баярлаж байна. Юм дуугарахгүй чимээгүй суугаа маань түүнийг бага зэрэг айлгаж байж болох ч тэр талаар санаа зовсонгүй. Гадаа тогтуун, тайван өдөр байгаа байна... Магадгүй бид ч цаг агаарыг дагаад тийм болчих шиг боллоо.

"Гадаа... Гоё байна шүү"

Түүнийг танихгүй хүнээс тусламж гуйхын өмнө яриа эхлүүлэх гэж байгаа аятай эв хавгүй ийн хэлсэнд би хальт инээгээд түүн рүү харав. Зугтмаар санагдахгүй байгаа минь л хамгийн инээдтэй мэдрэмж биз.

Би толгой дохин "Тийм ээ... Бүрхэг" гэж хэлэхдээ нухацтай яриа өрнүүлэх шиг царай гаргав. Бүрхэг өдөр болгон тийм гоё уу гэдгийг мэдэхгүй ч үнэхээр гадаа чимээгүй суугаад баймаар өдөр байлаа. Юм бүхэн тайван тул биеэ хүчлэхгүй суусаар бага зэрэг салхилбал дийлэхгүй хийсчих ч юм шиг.

Gloomy SkyWhere stories live. Discover now