2.

138 24 3
                                    

Одоо

Миний амьдардаг мужийг сайн мэдэхгүй хүн бол өнөөдрийн бүрхэг тэнгэрийг хараад юу юугүй бороо орно гэж дүгнээд, шүхэр бариад гэрээсээ гарах байх. Хэт бүрхэг байгаа тул дуут цахилгаантай, аадар бороо орно гэж таамаглах биз. Гэхдээ үгүй. Энд борооны зузаан үйл хуралдахаараа хэзээ ч бороо ордоггүй юм. Харин тийм ч бараан бус бага зэрэг бүрхэг байхдаа л хэд дусалж магадгүй юм. Бодоход сонин ч гэлээ сонирхолтой газар шүү.

Өрөөнд ахлах сургуулийнх шиг шуугилдах дэггүй хүүхдүүд үгүй, удахгүй олны өмнө илтгэл тавих байдлаар танилцуулах чухал өдөртөө дор дороо завгүй бэлдэх оюутнууд. Тэдний дунд ганцаар тэс өөр зүйл хийх би. Бүрхэг тэнгэрийн талаар ярьсан учраас намайг цонхны тавцан налж хэвтээд, бараан үйлсийг ширтэж байгааг хэдийн гадарласан биз.

Би бороонд бусад хүмүүсийн адилаар тийм ч дуртай биш л дээ. Тэнгэр бүрхэх үед бороо орохгүй ч гэлээ аяндаа чийгийн үнэр дотор сэргээгээд ирдэг юм. Тэр үнэрт хийгээд нууцлаг хар үүлсэд татагддаг хэрэг.

Ийм сайхан үзэмжтэй тэнгэрийг хэн ч тоож харахгүй атлаа бороо хэд дуслах мөчид бүхний анхаарал бороо руу зүглэх юм. Бороог үүсгэж байгаа зузаан үүлс хэрэв юм мэдэрдэг сэн бол үл тоогдсон мэдрэмж авах байсан байх даа.

Тэнгэр ийм байхад би юунд ч санаа зовохгүй, тайван байдаг. Тийм учраас хэд хоногийн дараа хамгийн эхэнд бие даалтаа шалгуулах хүн байж тоохгүй сууж байгаа нь энэ юм. Бүрхэг тэнгэрийг ширтэхээрээ би төрөлх улсдаа байгаа гэр бүлтэйгээ уулзаж, ээжийнхээ гарын хоолыг идээд, багын найзуудтайгаа хамт суугаад хэрэггүй зүйлс ам уралдан ярьсан юм шиг л сэтгэл дүүрээд ирдэг.

Ялангуяа тэр нэгнийг хамгийн ихээр санан дурсдаг.

Хичээл хийх дур хүслээ бүгчим цаг агаараас болж зогссон гэж шалтаг тоочдог ч ойрдоо сэрүүхэн байгаа болохоор улам орондоо шигдмээр санагдах юм.

Бага зэрэг өндийгөөд өрөөг хэсэг ажиглав. Ихэнх нь бухимдсан харагдана, бодвол бие даалт нь сайн болж өгөхгүй байгаа бололтой. Хэсэг завсарлага аваад тэнгэр өөд хараад тайвширвал тэдэнд ямар ашигтай гэдгийг бодох сөхөөгүй байгаа даа.

Толгой сэгсэрсээр буцан цонх руу өндийхдөө танил цамцтай, танил нэгнийг олж харсандаа шуудхан "Жэну?" хэмээн бувтнав.

Өмнөх өдрийнхтэй ижилхэн хувцас, цүнхээ үүрсэн байдал нь ч адилхан байсан тул таних гэж удсангүй. Инээмсэглэл минь ухамсартаа захирагдахаа больсон бололтой түүний барааг харсан даруйдаа ил болов. Гэхдээ нэгэн бодол толгойд минь шумбан орж ирэх хүртэл.

Gloomy SkyDonde viven las historias. Descúbrelo ahora