Intro

697 79 1
                                    

Их сургуулийн 1-р курс

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Их сургуулийн 1-р курс

Их сургуулийн кампусын усан оргилуурын дэргэд өчигдөр шөнөжин сэтгэлээ гаргаж хийсэн бялуугаа барин уйлж байтал тэр мөрөн дээр цохиод
"Хөөе чи ямар ганцаараа хаягдсан биш бүгд л Хансулд хаягддаг. Сүүлийн пар таслаад шөнийн цэнгээний газар орцгооё. Тэнд сайхан залуутай танилцаад март. Явцгаая"
"Нээрээ тэгвэл мартах болов уу?"
"Тийм ээ. Надад итгэ"

Түүнд чирэгдсээр хамт салон орж нүүрээ тод будуулж, богино хар даашинз өмсөөд шөнийн цэнгээний газарт орлоо. Чих дэлбэлэх шахам чанга хөгжим, гэрэлтүүлгүүд амьсгал авах зайгүй шахам үеийн залуусаар дүүрчээ. Сэтгэл санаа шалаар нэг байгаа ч ялтачгүй сайхан залуус олон харагдаж байна.
"Зоригоо чангалаад нэг татчих"
"Хөөе би виски ууж үзээгүй шдээ макколи л -" гэхийн завдалгүй хүчээр уулгаад "Юуны чинь макколи мартаж үз. Алив араас гараад ирээрэй бас ямар ч залууд жинхэнэ нэрээ хэлж болохгүй шүү"

Ахиж нэг хундага виски уучихаад бүжгийн талбайн голд очин хэсэг бүжиглэж байтал уусан юмандаа толгой эргэн хөл тэнцвэрээ алдаж
"Суух хэрэгтэй байна" арай гэж тек рүү алхан тэндээ ширээг нь дэрлэн суутал хажууд хэн нэгэн суух шиг болов. Нүдээ арай хийн нээгээд хартал үнэхээр царайлаг залуу байв. Яагаад ийм царайлаг харагдаад байна аа ядаж байхад манан шиг зэрэглээтээд байх юм. Толгой дотор түүний хэлсэн "Сайхан залуутай танилцаад март" гэх үгс пянз шиг зурагдан аажмаар ойртон чихэнд нь
"Уучлаарай өөртэй чинь танилцаж болох уу?" гэж хэлэхдээ тэнцвэр алдан уруулаараа хүзүүг нь шүргэчихэв. Шатах нь ээ
"Миний нэр Во.. харин чамайг" чанга чимээнд түүний нэрийг сонссон ч юмгүй талимаарсан нүдээр судас нь товойх хүзүү, цагаан цамцны цаанаас ч харагдах булчинлаг цээж, мөрний булчинг нь ширтэнгээ уруулаа хазлан инээгээд
"Юү Мин "
"Нэр чинь Мин юм уу? Юүмин юм уу" гэхтэй зэрэгцэн би цамцнаас нь татан түүний уруулыг удаанаар үнсэхэд тэр ч хариу үнсэлцэж эхлэв. Тэр доод уруулыг минь хазлахад түүний гуяар гараа гүйлгэнгээ үнсэлтээ салган
"Хоёулаа өрөө авах уу"

Өглөө сэрэхэд зочид буудлын өрөөнд хүн байгаа шинжгүй байлаа. Өчигдрийн залуугийн нэр, царай гээд юуг нь ч санахгүй байгаа ч бид хоёрын юу хийснийг миний бие бүгдийг нь санаж байлаа.

Үсээ арзайлгасаар, толгойгоо барин
"Галзуурсан бололтой. Би согтуудаа жинхэнээсээ хүнтэй унтчихаж"

#

Их сургуулийн амралтын үеэр IT тэнхимийнхэн өрөөндөө үнэнээ хэлэх тоглоом тоглон инээлдсээр шил эргүүлэхэд эмэгтэй оюутан бүрийн сонирхож байсан хүн дээр таарав. Уур амьсгалыг мэдэрсэн Жонхан хөмсгөө өргөн инээгээд
"Тэгэхээр бүх охидуудынхаа өмнөөс хамгийн их сонирхож буй асуултыг нь асууя" гэтэл бүгд шуугилдан, энд тэндээс шүгэлдэн түүнийг дэмжинэ. Жонхан бибимбаб хутгадаг том шилэн саваар дүүрэн сөжү, пиво хольж хийгээд чөтгөрийн инээдээр инээн
"Тэгэхээр алдартай залуу Жон Вонүгийн анхны хайрын түүхийн эзэн хэн бэ? Хэрвээ хариулахгүй бол энийг бүгдийг нь ууна шүү"

Вонү шилээ дээшлүүлэн хөнгөн инээгээд

"Юү Мин"

A/n: CEO KIM 2-р бүлэг Алдартай залуу Жон Вонүг тойрсон хайрын түүхийн талаар өгүүлэх нь ээ. Эхний бүлгээ уншвал зарим зүйлийг нь ойлгох байгаа. Эхний 2-3 парт CEO KIM зохиолын үйл явдлын ардах Вонүгийн харилцаануудыг харуулна. Эцэст нь Юү Мин гэж эмэгтэй хэн бэ ?💗

IT JEON /JWW/Where stories live. Discover now