Part: 4

380 47 13
                                    

Сүгён эгчийг ирэхээр нь хийж байсан юмаа орхин сонин сонсохоор "Харсан уу? Үнэхээр царайлаг байгаа биз И менежер ээ" "А

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүгён эгчийг ирэхээр нь хийж байсан юмаа орхин сонин сонсохоор
"Харсан уу? Үнэхээр царайлаг байгаа биз И менежер ээ"
"А.аан тийм ээ" царай нь бүр цонхийчихож тэр тусмаа сонирхол татаад байна даа. Эгчийн байдлыг харах тусам эгдүүтэй санагдан инээсээр хажууд дагаж алхангаа
"Би сая компаний дотоод чатнаас хараад шууд дурлачихсан. Миний мөрөөдлийн залуу" гээд утсан дээрх Ким захирлын зургийг харуулаад агаарын үнсэлт илгээхэд эгч бүр ч сонирхолтой царай гаргав. Бодитоороо ямар хүн болоод Сүгён эгчийг хүртэл ийм болгосон юм бол.
Ахлах намайг харан инээсээр толгой сэгсэрчихээд нааш хүрч ирэн
"Сүгёнаа яагаад сүнс харсан юм шиг цайчихаа вэ?"
"Ойлгомжтой биш байна уу? " "Ахлахаа. Манай И менежер хүртэл шоконд орохоор сайхан залуу гэсэн үг"
"Тиймээ миний нүдээр ч сайхан залуу байна лээ"
Бинго! Эгч анхны харцаар дурлачихсан бололтой. Хэд хэдэн аргаар шалгаад үзтэл ВӨХ? нь Ким захирал юм байна. Ким Мингюү гэрлэлтийн гэрчилгээнд гарын үсэг зуруулмаар бат бөх царс мод шиг хүн бол Жон Вонү алхам бүр нь өөртөө татах хоёр туйлт соронз шиг хүн.
Манай хэлтэст нарийн бичгийн албаны ахлах өөрөө ирээд Юүриг Ким захирлын нарийн бичиг болгох санал тавьж Сүгён эгч, ахлах хоёр ч зөвшөөрсөн. Амьдрал үргэлж Юүрид өөрийн хүчээр батлах боломж, азыг өгөх юм. Гэтэл надад яагаад өөрийн хүчээр хийж чадах юуг ч өгдөггүй юм бол?

#

Түр толгойгоо сэргээхээр Мингюүтэй манай барилгын доорх кафед уулзаад
"Хоёр мөстэй американо. Вонү чи өөр юм нэмж захиалах уу?"
"Үгүй ээ болно "
"Жихүн чамайг өчигдөр энд нэг эмэгтэй ажилчинтай хамт кофе ууж байхыг харсан гэсэн"
"Аан өчигдөр би чамд хэлсэн дээ. Миний цамц руу нэг эмэгтэй кофе асгачихсан гээд тэр хүн"
Мингюү мөрнөөс барин эргүүлж тойруулж харж байгаад
"Чи зүгээр л тэгээд хамт кофе уух хүн биш дээ. Ямар эмэгтэй юм сонирхол татчихлаа" Хөгжилтэй, сайн мэдэхгүй ч их эрч хүчтэй хүн шиг санагдсан. Нэг юм хэлчихвэл ч Мингюү байцаагаад унах байх даа гэж бодон дотроо инээсээр
"Чи Солонгост ирчихээд байрны найрандаа урихгүй юм уу?"
"Тэр ... арай болоогүй байгаа"
"Засвар чинь дууссан гэж сонссон доо. Сэжигтэй л юм"
"Тэгвэл чи тэр кофены эмэгтэйг ч нуугаад л байгаа биздээ"
"Юу чи л харин эмэгтэй хүн нуусан юм шиг харагдаад байна" гэтэл Мингюү хурдхан босоод "Би байдгаараа байна. Явцгаая "
Хамт А Б байр салдаг хэсэг рүү алхаж байтал Жонхан хүрч ирээд
"Та хоёр одоо ажил дундуур болзоод байгаа юм уу?"
"Харин чи тэр дадлагажигчтайгаа л учиртай биздээ"
"Би тэр бүтэлгүй хүүхэдтэй юу? Хөөх миний сонирхол тийм биш дээ"
"Вонүгийн сонирхол нөгөө их сургуулийн эмэгтэй биздээ? " гээд Мингюүг асуухад нь Жонхан инээгээд
"Тэр нь бүр манай компанид ажиллаж байгаа. Даанч Вонүг танихгүй байгаа гэсэн"
"Таньж байгаа ч байж магадгүй"
Мингюү "Би танина гэдэгт 10 мянган вон. Чи яах юм"
"Би танихгүй гэдэгт"
"Тохирлоо. Хөөе Вонү тасла чи гэрч шүү"
"Яагаад Юүмин дээр ерн бариад, би таслаад байгаа юм" гэтэл Мингюү гараа тавилгүй нааш хараад гайхсан өнгөөр
"Юүмин гэж арай тэр үү?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 11, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

IT JEON /JWW/Where stories live. Discover now