1-р хэсэг

64 1 0
                                    


Би бол луугийн хүү. Намайг Юури гэдэг. 10 жилийн өмнө чөтгөрийн хүү болох Аллиэнд сэтгэл алдарч бие биедээ дурлан гэрлэцгээж,бидний анхний шөнөөр би хүүхэдтэй болж үнэхээр жаргалтай байсан. Гэвч ордноор нэгэн цуу яриа тархаж эхэллээ. Тэр цуу яриа намайг ордноос зугтахад хүргэсэн юм. Энэ бол Чөтгөрийн үр удмыг тээж төрүүлсэн хүн хүүхдээ төрүүлээд шууд үхдэг хуулийн талаарх яриа юм. Би үхэхийг хүсээгүй, үүнээсээ болж ордноос зугтаж хүний ертөнцөд хөл тавьсан билээ. Өөрийн үнэн төрхөө нуун эмэгтэй хүний дүрд хувирч энгийн цэцэгчин эмэгтэйгээр амьдарсан. Гэвч энэ алтлаг шар үс мөн ташаан дээрх лууны шивээс 2 намайг илтгэнэ. Би чадал чинээгээрээ өөрийн хүчээ ашиглан нууж байлаа. Өөрийн хайртай нэгнээсээ бие болгосон хүүхдээ төрүүлэн 10 жилийн турш нууж хамгаалж ирсэн юм.  

Цаг хугацаа явахын эрхэнд би энэ нийгэмд дасаж эхэлсэн. Энэ хугацаанд надад хайртай хүн гарч ирж миний хүү болон намайг хайрлах болсон. Харин өнөөдөр тэр хүнтэйгээ гэрлэж байна хүү минь л дуртай байсан тул би зөвшөөрсөн юм.

Хурим эд дундаа явж байтал урилгагүй зочид ирлээ. Хар лимүзингээс хар хослолтой хүмүүс гарч ирэв. Харин тэдний дунд нэгэн онцгой хүн байх аж. Сайн харвал үнэхээрийн миний анхний хайр болох Аллиэн байлаа
Тэр надруу алхам алхмаар ойртонгоо
-Удаан хугацаанд уулзсангүй, хайр хонгор Юури минь
-Уучлаарай өөрөө хэн бэ?
Би үнэхээр түүнтэй танил мэт баймааргүй байна. Ямар эрхтэй гэж би тэгэх юм бэ? Харин тэр хөмсгөө бага зэрэг зангидаад
-Битгий танихгүй мэт аашлаад бай хэмээв. Гараа явуулан хурмын даашинзны минь ташаа хэсгийг ураад миний шивээсийг гаргаж ирлээ. Түүний харц улам л нухацтай болов. Машин руу чирж явахад миний хоёр дахь нөхөр намайг аврахыг хичээсэн ч хамгаалагч нар хориж байлаа. Харин миний хүү над дээр гүйж ирэн тэврэв.
-Энэ хэн бэ?
-Энэ бол тэр хүн бид хоёрын хүүхэд. Тийм болхоор намайг орхи хэмээхэд Аллиэн уурлан шидээрээ намайг унтуулсан юм.
 

   Би сэрээд эргэн тойрноо харвал үнэхээр тансаг зэрэглэлийн өрөө болон маш зөөлхөн ор. Хажуу тийшээ харвал миний хайртай нэгэн хажууд минь хэвтэнэ. Би түүнийхээ хацранд хүрээд маш удаан ширтэв. Гэнэт хүү минь санаанд орж ухас хийн босоход Аллиэн гайхан дагаж өндийгөөд
-Яасан бэ?
-Миний хүүхэд хаана байна?
-Чи бид хоёрын хүүхэд биш биздээ? Өнөөдөр цаазаар авах болно.
-Ю...юу гэсэн бэ цаазаар авна(уйлах)
-Миний хүүхэд биш байхад тэр хүүхдээр яах юм?
Чихэндээ ч итгээгүй. Цийлгэнэсэн нүдээрээ түүн рүү хартал хэзээ ч гаргаж байгаагүй хүйтэн харцаар над руу ширтэж байсан юм. Би ч мөн Аллиэн руу харсан чигтээ арай ядан ам нээлээ.
-Т...тэр чинь бид хоёрын хүүхэд шүүдээ...
Хоолой минь чичгэнэсээр би ийм хэдхэн үг л хэлж чадсан юм. Зог тусах бодлын дунд "Яагаад?" Гэх асуулт л цуурайтна.

Луун шивээст хүүWhere stories live. Discover now