10-р хэсэг

27 1 0
                                    


Аллиэн тамын хааны ордондоо ослын буулт хийлээ. Ордны харуул, зарц нар сандралдан түүнийг түшсээр оруулахыг харсан Слайми санаа алдана.
         Өрөөндөө 2 хүний орон дээр ганцаараа хэвтэх Аллиэн дээр ирэв. Анагаах шидтэй үйлчлэгчид түүнийг тал талаас нь эмчилж байлаа. Слайми хажууд нь эргэлдэн энэ тэндээс нь ажиглана. Тэгсэнээ юу ч хэлэхгүй гараад явчихав.
  

 Ногоон хаш ордонд Юури өрөөндөө бүгсээр. Лиопард умард зүгийн мөсөн бүсэд бэлтгэлд явсан тул хань муутай байлаа. Гэхдээ орой болгон усан толиор түүнтэй ярина. Энд ирээд 10 хоногийг үхлүүд өнгөрөөжээ. Аллиэн өнөөдөр ирээд явсанаас хойш түүнд санаа зовохоо больж чадсангүй. Нэгэн хүлэг баатар хаалга тогшиж орж ирээд
-Эзэнтээн, Алтан луу таныг дуудуулж байна.

Мөнөөх ногоон номин чулуун танхимд орж ирэхэд луу дөнгөж 8тай юу гэмээр охинтой хамт зогсож байна. Охин Юуриг хармагцаа ёслон доош бөхийв. Алтан луу
-Энэ бол Ордны бурханы дараагийн залгамжлагч.
Хүү гайхан түүнийг цоо ширтлээ. Ээж шиг нь цагаан саарал урт үс, шөнийн тэнгэр шиг одод түгсэн хөх нүд...Цагаан үзэсгэлэнтэй арьс гээд л...Алтан бурхан цааш үргэлжлүүлэн
-Тэр бидэнтэй хамт байх ёстой. Нарны бурхан түүнд сурах юм их байгааг сануулсан. Миний бодлоор чи түүнийг асарсан нь дээр болов уу? Ирсэнээсээ хойш чи өрөөнөөсөө ер гарсангүй.
-Мэдлээ, эцэг минь.
Юури зөөлөн инээмсэглээд охиныг хөтөлсөөр танхимаас гарчээ. Түүнийг дагуулж ирсэн хүлэг баатар Алтан луунд хандан
-Түүнд хэцүү байна гэж бодохгүй байна уу? Эзэнтэн хүүгээ их санаж байгаа. Хүүтэй нь ойролцоо насны хүүхэдтэй хамт байлгаад байхаар байнга санана шүү дээ?
Луу үгийг нь анхааралтай сонсож байснаа нүдээ анин
-Түүний шарх бага багаар аних болно. Элгийг нь дэвтээх үр бэлэглэж байгаа минь энэ...
 

 Юури охиныг хөтлөн явсаар нэгэн цэцэрлэгт хүрээлэнд орж ирлээ. Энд тэнд сайхан тод өнгийн цэцгэс ногоон навчистайгаа нийлэн нүд баясгаж, хаа сайгүй жиргэх шидэт шувуу болон эрвээхийнүүд сэтгэл гижигдэнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн голд цагаан гантиг чулуун усан ориглуур байх нь сайхан зохих ажээ. Харин дээш харвал шилэн таазны цаана түмэн одод гэрэлтэн харагдах нь тэр. Эхлэл, төгсгөл нь үл мэдэгдэх сүүн зам чимэг нэмэх нь дэндүү үзэсгэлэнтэй. Охины нүд орой дээрээ гарах шахан гайхшрахыг хараад өхөөрдөн инээмсэглэв. Тэгээд цэцэрлэгээр дагуулж явангаа
-Энэ бол эмийн шидэт ургамал ургадаг газар. Хүн болгон 12 ордны аль нэгийнх нь харьяанд байдаг. Хүн болгон үхсэний дараа хувь тавилан, амьдралд нь тохиосон бүхий л муу муухайг Ордны бурхан өөртөө шингээж авдаг юм.
Охин доороо зогсоод хувцаснаас нь зууран, өөдөөс нь өхөөрдмөөр бүлтэгнэн ширтлээ.
-Тийм болохоор л Ордны бурхад богино настай байдаг юм уу?
-Мхн. Гэхдээ энэ цэцэрлэг байгуулагдсанаар энэ асуудлыг шийдсэн. Харамсалтай нь ээж минь хүлээж тэсээгүй юм.

Луун шивээст хүүWhere stories live. Discover now