9-р хэсэг

23 1 0
                                    


Зүүдэнд босоо ятганы шидэт эгшиг уянгалан сонсогдоно. Ээж нь аяндаа тааруулж намуухнаар дуу аялан, нүдээ аних ажээ. Юури удтал эхийнхээ өвдгийг дэрлэн сонсож байснаа ам нээн
-Яагаад хайртай л байхад бүх зүйл болчихдоггүй юм бэ?
Ээж нь инээмсэглээд
-Хайран дээр бүх зүйл тогтдог байсан бол энэ орчлонд зовлон үзсэн нэгэн огт байхгүй байх байсан юм.
-Би нөхөртөө хайртай. Би хэзээ ч үүнийгээ болихгүй. Зүгээр л гомдоод байна. Өрөө цөмөртөл гомдож байна.
-Бүх зүйл сайхан болно доо.
Зүүд бага багаар саринасаар Юури эхийн дулаахан өврөөс бодит амьдралдаа буцаж ирлээ. Босч суухдаа нэг санаа алдана. Хувцасаа сольчихоод толинд харахдаа ч санаа алдана. Гэнэт толины тусгалд Аллиэн ард нь зогсож харагджээ. Эргэж харахгүй толиноос дүрсийг нь ойлгож харангаа
-Энд яах гэж ирээв?
-Юури...
Аргаа барсан хоолойгоор нэрийг нь ийн дуудчихаад мөрөөр нь чангаас чанга тэвэрлээ.
-Гуйя...Гэртээ харья...Гэртээ харья л даа...
Хүү нүдээ анихад дахиад л доголон нулимс хацар зүсэн доошилно. Ирсэнээсээ хойш хэр их уйлсанаа ч мэдэхгүй юм. Гэнэт хаанаас юм бүү мэд илт бутарч үйрч байгаа юм шиг дуу гарахад "Юу байдаг билээ" хэмээн ийш тийшээ нүдээрээ хайж эхлэв. Энэ чимээ ард нь гарч байна. Аллиэний тэврээс гараад эргэж харав. Нөхөр нь хөмсөгнийхөө урд хэсгийг өргөөд инээмсэглэх нь туйлын өрөвдмөөр. Юури амаа даран, амьсгал нь давчидна. Хацрыг нь хурууныхаа үзүүрээр зөөлөн илбэв.
-Чи чинь...Яачихаа вэ?!
Аллиэний нуруу хэсэгт сэрвээ шиг улаан зүйлс ургачихаж. Тэр нь арьсыг нь цоолж гарч ирсэн тул нуруу нь цусанд нилэнхүй бүрхэгджээ. Байнга л сайхнаараа байдаг далавч нь улаан гэрэлтсэн өнгөө алдаад, энд тэнд нь яс ургачихсан байна. Юури далавчинд нь зөөлөн хүрэх төдийд л ярвайн холдуулав. Тэгсэнээ инээмсэглээд
-Энэ...хувьсал гэж хэлсэн...Тамын хаан болсоны...хувьсал ххэ...Үүнээс болоод далавчаа нууж чадахгүй байгаа ч...зүгээрээ.
Ийн хэлж дуусав уу үгүй юу Юури түүнийг тас хийтэл алгадлаа. Тэгээд шүд зуун
-Ийм биетэй байж яах гэж ирсэн юм?! Үхэх чинь дутаа юу? (Зүрхэн тушаа газраа дарах) Намайг дахиад чиний хойноос гашуудвал санаа чинь амрах гээд байна уу?
-Юури...Чи л хажууд байвал би юу ч хийсэн чадна. Чи л миний хажууд байвал би амьдарч чадна. Гуйя гэртээ харья. Тэгэх үү?
Хүү зөөлөн толгойгоо сэгсрээд
- Чи түүнийг миний хүү гэж мэдэж байсан. Ердөө өөрийн чинь хүү биш гэх шалтгаанаар чи түүнийг цаазалсан. Яагаад?!
Аллиэн чимээгүй л нүд рүү нь ширтэнэ. Юури харцаа буруулан үүд рүү зүглэхдээ
-Миний асуултанд хариулт олж ир хэмээн хүйтнээр хэлчихээд гарсан юм. Гараад хаашаа ч юм тайван алхав.
"Хайрт минь...Санасан сэтгэлээ илэрхийлж чадаагүй болохоор ч тэр үү зүрхээр хатгуулаад байх юм? Дэндүү хатуу байгаад уучлаарай...Гэхдээ үнэхээр л хүмүүсийн хажууд өнгөрөөсөн 10 жилд би дэндүү том болчихож."

Луун шивээст хүүWhere stories live. Discover now