Төлөөс

103 19 2
                                    

Дахин хэд хоногыг гэртээ өнгөрүүлэхэд би ой руу тэмүүлэх болов. Шөнө бүр нойр минь хулжин сэрвэлзэнэ..

Магадгүй би бага байхдаа ч бас үүнээс болж ой руу гүйдэг байсан байх... тэгж байгаад төөрсөн...

Надад таамаглахаас өөр арга байсангүй. Учир нь би юу ч санахгүй байгаа мөн хэн ч надад тэр явдлыг ярьж өгөөгүй.

Ойд алга болоод олдсоны дараахан эцэг эх минь намайг эмээ өвөөгөөс салган авч явсан юм. Зун хааяа нэг ирдэг ч энд дахиж амьдрахыг зөвшөөрөөгүй.

Миний дотогшоо дуу зожиг байдлыг минь ч тэр явдлаас болсон гэж үздэг. Тэд намайг өөрчлөгдсөн гэсэн. Тэдний зөв...

Инээд баясал минь ч миний адил ойд төөрч одсон. Чухам миний санахгүй байгаа тэр өнгөрснөөс бүгд арчигдаж одоогийн Нажүн л үлдсэн.

Ойн тухай тэр дурсамж минь сэтгэл хөдлөлтэй минь хамт харанхуйн гүнд үлдсэн байх..

Вону ч энэ явдлын дараахан гадаад руу нүүсэн. Миний бодлоор намайг өөрчлөгдөж илүү хөндий болсон болохоор гэж би боддог. Угаас тэр явдлын дараа Вонуг хараад яагаад ч юм зүрх өвдөж түүнтэй уулзмааргүй санагддаг болсон байсан.

Энэ шөнийн нойроо бас л алдаж орхисон би бодолд дарагдан цонх ширтэнэ.

Ой руу орохсон....

Бодол минь толгойд дүүрч нэг мэдэхэд намайг эзэмдэн би хувцасаа өмсөж гэрээсээ гаран алхаж явна.

Урагшлах тусам ой намайг урин дуудаж би юу ч бодолгүй сааралтан байх өтгөн манан руу алхан орлоо.

Юу хийж байгаагаа ойлгоход би аль хэдийнээ харанхуй ойн гүнд тулан иржээ. Урд минь урвуу газар байх бөгөөд хэтэрхий харанхуй тул юу ч үл харагдана.

Би "Энд юугаа хийж байгаа юм бэ?" гэсээр өөрийгөө зэмлээд гэр рүүгээ буцахаар эргэхдээ модны ил гарсан том үндсэнд тээглэн доошоо өнхрөн унав.

Хэтэрхий харанхуй байсан тул нүдээ дасгах гэж оролдон хэсэг суугаад дээш өндийхөөр завдахад хөл минь аймшигтай өвдөнө. Хөлийн шилбээ тэмтэрч үзвэл гарт нойтон зүйл мэдрэгдэв. Бодвол цус бололтой.. гараа лавшруулан шагайндаа хүргэхэд хавдчихсан байв.

Би "Өвдөж байна." гэсээр хэсэг суугаад "Яах гэж наашаа ирэв ээ? И Нажүн чи бүр солиорч орхижээ.. Тэнэг юм..." хэмээн өөрийгөө баахан зүхээд эргэн тойрноо тэмтрэн нэг уртхан мөчир олж аваад тулан дээш бослоо.

The DarknessWhere stories live. Discover now