Араатан ба гоо үзэсгэлэн..

122 16 3
                                    

"Хавар минь..."

Чихэнд намуухан хэрнээ уянгалаг бүсгүй хүний шивнээ сонсогдоход би нойрноосоо сэрж орхилоо.

Зүрх түг.. түг.. цохилон танил бус мэдрэмж намайг бүчихэд цонх салхинд савагдан онгойж цагаан хөшиг хийснэ.

Гэтэл хаалга хүчтэй савагдан онгойж Хина яарсаар орж ирэн цонхыг хааж хөшгийг буцааж татлаа.

Тэгсэнээ над руу яаран алхаж ирээд  "Авхай минь яаралтай босоорой!" гэсээр гараас минь хүчлэн татаад яах ийхийн зуургүй намайг өргөн орноос босгов.

Би юу болсныг гайхан "Яасан бэ? Ямар нэг зүйл болоо юу?" гэж асуувал Хина "Үгүй дээ.. зүгээр.." гэхээс өөр зүйл хэлэлгүй намайг хувцаслахад туслан дагуулан нэг газар руу яаран алхав.

Юу болоод буйг мэдэхгүй ч чимээгүй л түүнийг даган явна.

Бид харш дотор алхаж явсаар миний мэдэхгүй өмнө харж байгаагүй шилэн хүлэмж рүү шууд орж ирэв. Хаашаа л харна үзэсгэлэнт цэцэгсээр дүүрэн цэлгэр хүлэмж..

Энд ирж яах гэж буйг гайхан явтал Хина хүлэмжний цаад хаалгаар гаран шууд гадаа гарч ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энд ирж яах гэж буйг гайхан явтал Хина хүлэмжний цаад хаалгаар гаран шууд гадаа гарч ирлээ.

Би эргэн тойрноо гайхан харсаар Хинаг даган явтал тэр намайг дагуулсаар хуучний Чусоны үеийнх шиг тийм байшингийн өмнө авч ирэв.

Би "Энд ийм газар байдаг байсан юм уу?" гэвэл Хина "Энэ эзэнтэн л ирж болдог хаалттай газар юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би "Энд ийм газар байдаг байсан юм уу?" гэвэл Хина "Энэ эзэнтэн л ирж болдог хаалттай газар юм.." гэснээ арагш урагш ямар нэг юмнаас болгоомжилж буй аятай харан "Хурдан орно уу.." гэсээр түлхэн орууллаа.

The DarknessWhere stories live. Discover now