Хачин?? Зочин..

81 17 0
                                    

Бэкхён "Бид зочин угтаж авах хэрэгтэй болох нь..." гэж хэлэхэд нь би гайхсан даа түүн рүү том хараад "Гэхдээ.. ийшээ хэн нэгэн орж гарч болох юм уу?" хэмээн асуув.

Бэкхён "Биднээс бусад нь болноо.." гэж хэлэхэд түүний царай багахан гуниг агуулна.

Би "Бид.." гэж түүний үгийг давтахад тэр "Надтай хамт хоригдосон энэ ойн амьтай бүхэн бас харшийн шивэгчид.. Тэгээд гэрээний дагуу төлөөс болсон чи..." гэхэд нь би толгой дохив.

Би "Тэгвэл... бусад нь ирж бас явж болох нь ээ.." гэж өөртөө шахуу хэлэн дээш босоод "Би хооллоод болчихлоо.." гэж Хинад хэлэхэд тэр ширээг минь хурааж эхлэв.

Би ч түүнд туслахаар ойртоход Хина намайг болиулаад "Авхай та иймэрхүү юм хийх хэрэггүй дээ.." гэхэд Бэкхён хүзүүгээ гэлжийлгэн ширтсээр "Би чамайг төлөөс гэж нэрлэсэн ч гэсэн ямар нэг зүйл хий гэж тушаагаагүй шүү дээ.. Өөртөө төвөг удах юм битгий хий!! Зүгээр л сууж бай!"

Түүний үгэнд багахан ярвайгаад "Бэкхён-ши!! Өөрөө намайг тэжээвэр амьтан гэж бодоогүй биз дээ??" асуухад тэр инээд алдаад "Үгүй ээ.. Чи хүн шүү дээ амьтан биш! Тэгэхээр нэг ёсондоо.." гэсээр үгээ үргэлжлүүлэлгүй инээсээр байсанд уур минь хүрээд "Тэгэхээр тэжээвэр хүн гэх гээд байгаа юм уу?" гэж ширүүн асуувал тэр шоглосон инээмсэглэл гарган толгойгоо хальт дохив.

Уур хүрсэндээ түүн рүү муухай хараад "Тэгвэл чи тэнэг эзэн.." гэж хэлээд түүнийг орхин номын сан руу явахаар алхсан ч болиод өөрийнхөө өрөө рүү түрүүлж явлаа.

Нэгэнт үйлчлэгч бишээс хойно үйлчлэгчийн хувцас өмсөөд яах юм?..

Хувцасаа солихын өмнө өөрийгөө толинд сүүлийн удаа үйлчлэгчийн хувцастай харсаар дороо нэг эргээд "Муугүй хувцас байсан шүү.." гэж бувтнаад хувцасаа солихоор эргэлээ.

Би хувцасаа сольж дуусаад Хинагын өгсөн үйлчлэгчийн хувцасыг аван гарах гэхэд Хина хаалганы урд зогсож байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би хувцасаа сольж дуусаад Хинагын өгсөн үйлчлэгчийн хувцасыг аван гарах гэхэд Хина хаалганы урд зогсож байв.

The DarknessWhere stories live. Discover now