Chapter [1]

290 46 7
                                    

"Байж боломгүй юм, та яагаад надад хэлэхгүй үүнийг шийдэж байгаа юм бэ? бид ямар гуйлгачин уу? танилцсан эрийн чинь гэрт амьдарна гэдэг тийм хурдан шийдчих асуудал гэж үү?" уур нь хүрсэн залуу хөвгүүн ээжийнхээ урдаас ийнхүү орилох аж.

"Ким Тэхён надтай ингэж харьцах хэрэггүй шүү. Би яагаад хүнийг хайрлаж, түүндээ хайрлуулж амьдарч болохгүй гэж? аавыг чинь өнгөрснөөс хойш би чамайг өсгөх гэж хэчнээн их зовсныг мэдэхгүй дээ ингэж яриад байгаа хэрэг үү? гомдмоор юм" хоолой нь зангирах нас тогтсон эмэгтэй ийнхүү хэлээд хүүгээсээ нүүр буруулах аж. Тэхёны хувьд түүнийг маш сайн ойлгож байсан хэдий ч тэдний гэрт амьдарна гэдэг түүний хувьд маш том сорилт байсан юм.

Ээжийнхээ мөрөөр зөөлөн тэврэх Тэхён "Намайг уучлаарай, би ингэж хэлэх гээгүй юм шүү. Би таныг ойлгож байна, та ч гэсэн хүн шүү дээ хажуудаа чинь өөрийг чинь хайрлах хүнтэй болох хэрэгтэй. Гэхдээ та намайг мэднэ дээ би хүнд хурдан дасдаггүй гэдгийг, намайг гэрт минь үлдээж болохгүй гэж үү? би ч гэсэн том болсон өөрийгөө аваад явчихаж чадна шүү дээ" хэмээвэл Тэхёны ээж "Гуйя Тэхёнаа, ээжийнхээ төлөө надтай хамт яваачдээ. Тэр хоёр хүүтэй, ээж нь тэдэнд таалагдлаа ч чи минь байхгүй бол би ганцаардах болно. Үүнийг миний төлөө хийж байна гэж бодоод хамт явж болохгүй гэж үү?" ээжийнх нь бага цөхөрсөн хоолой Тэхёны сэтгэлийг зурах бөгөөд нээрээ л түүний хэлдгээр хамт явж, ядаж л хүүхдүүд нь түүнтэй яаж харьцаж байгааг ажиглаж болох юм гэсэн сэдэл төрнө.

Уртаар санаа алдсан Тэхён ээжийнхээ нүд рүү ширтэн дөрвөлжин инээмсэглээд "Би энэ үзэсгэлэнтэй эмэгтэйд үргэлж ялагдах юм аа?" хэмээв.

___

"Тэхёнаа хонгор минь бууж ирээд өглөөний цайгаа уугаарай" гэх эмэгтэй тавагтай шөлийг ширээн дээр тавьчихаад аваагүй үлдсэн зүйл байгаа эсэхийг шалгана.

Дөнгөж сэрсэн гэсэн шиг үс нь арзайсан залуу хөвгүүн нүдээ нухалсаар "Ээж, энэ арай эрт биш гэж үү? цаг дөнгөж 8 болж байна шүү дээ" гэх үед эмэгтэй хацрыг нь чимхээд "Цайгаа уугаад өөрийгөө бэлд унтаахай минь, бидэнд очоод хийх зүйл их байна" гэх аж.

Тэхён ээжийнхээ хэлснээр цайгаа уун, буцаж дээшээ гараад нүүр гараа угааж, цайвар өнгийн бэлтгэлийн хослол өмсөв.

Түүний өрөөний тавилгууд бүгд хоосон байх бөгөөд ээж нь сэрэхээс нь өмнө цэгцэлчихсэн нь энэ байв.

"Хонгор минь болчихсон уу? одоо тэр хүн манайд ирэх болно" гэсээр Тэхёны үсийг янзлахад, гайхсан хүү нүдээ томруулсаар "Би түүнийг ганц ч удаа харж байгаагүй шүү дээ хэт гэнэтийн биш гэж үү?" хэмээвэл "Ойлгож байна даа хонгор минь. Гэхдээ очихоосоо өмнө харчихсан нь дээр шүү дээ" гэв.

Тун удалгүй хаалганы хонх дуугарч түүний хойд аав ирснийг мэдэгдэнэ.

Ээжийнхээ хаалга руу яаран гүйж байгааг харсан Тэхён инээмсэглэв ч дотроо сандралтай байлаа.

Тэхёноос бараг 10см өндөр гэмээр биерхүү эрэгтэй, биендээ тохироогүй эелдэг инээмсэглэсээр орж ирнэ. Тэхён ч түүн рүү дөхөх бөгөөд гараа өмдөндөө арчаад түүн рүү сунгав. Харин залуу түүний гарыг зөөлөн атгаад "Сайн байна уу? би ээжид чинь үнэхээр хайртай хүн байгаа юм. Чамайг бид хоёрыг ойлгосонд баярлаж байна" хэмээхэд Тэхён ээрч мууран "Намайг Ким Тэхён гэдэг, ээжийг минь чин сэтгэлээсээ хайрлаасай гэж хүсэж байна" гэв.

Хүүгийнхээ хариултад ичингүйрсэн эмэгтэй мишээн "Үнэхээр ухаантай хүү шүү чи минь гэсээр толгойг нь илнэ.

Гэр бүлийн энхрий мөчийг харж зогсох эрэгтэй хоолойгоо засаад "Мартах шахлаа намайг Жон Мён гэдэг. Ээж чинь хэлсэн байх надад чамаас насаар ах хоёр хүү бий, тэдэнтэй чи очоод танилцах байх" гэх үед Тэхён инээмсэглэн "би сонссон ахаа" гэх аж.







__________

Нэг дүүдээ зориулав.


-Stepbrother-Where stories live. Discover now